Monday, April 4, 2016

Монгол хэлний хөгжлийн түүх, түүний үечлэл

Монгол хэлний хөгжлийн
түүх, түүний үечлэл
Монгол хэлний гарал үүсэл
 Монгол хэл нь Алтайн язгуурын хэл хэмээн нэрлэгддэг эртний нэгэн хэв шинжит хэлнээс салбарлан гарсан бөлөг хэлэнд багтдаг бөгөөд авианы тогтолцоо, үгийн бүтэц, хэлзүйн, өгүүлбэрийн байгуулал хийгээд үгсийн үндсэн сангийнхаа талаар биеэ даасан онцлог шинжийг бүрдүүлсээр ирсэн олон мянган жилийн баялаг түүхтэй эртний хэлнүүдийн нэг юм. Монглчууд дээд өвөг нь Алтайн нуруунаас Хянганы уулс,Байгаль нуураас Их цагаан хэрэм хүртлэх өргөн уудам нутагт олон үе дамжин нүүдэллэсээр ирсэн бөгөөд тэдгээр нь Чингис хааны эзэнт гүрний үеийг хүртэл бие биеэсээ харьцангуй ялгаатай янз бүрийн аялгуунуудаар ярилцаж байжээ.
МЭӨ-3 зууны үеэс эхлэн түүхийн тавцанаа тодрон гарч ирсэн хүннүчүүд нь улам бүр Хүчирхэгжин, түрэг, монгол,түнгүс зэрэг Төв Азийн олон овог аймгуудыг өөртөө нэгтгэсэн их гүрнийг байгуулж,гурван зуу гаруй жил оршин тотнож байсан боловч тэдний гарал үүсэл, удам угсаа, хэл соёлын хамаарлын тухай асуудал эдүгээ хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүй, олон талаар маргаантай хэвээр байсаар байна. Тухайлбал,зарим эрдэмтэд хүннүчүүдийг түрэг хэлтэн гэж үзсэн байхад, нөгөө зарим нь монгол хэлтэн гэж үзсээр иржээ. МЭ-1 зууны үеэс хүннү гүрэн сулран задарч, улмаар түүний орон суурин дээр сянби, уханьчуудын аль аль нь монголчуудын дээд өвөг байжээ. Сяньбичууд нь Байгаль нуураас урагш, одоогийн монгол улсын зүүн хойд талын нутаг болон түүнтэй зэргэлдээх хятадын нутгаар оршин сууж байсан бөгөөд түүнд багтаж байсан олон аймгуудын дотроос хамгийн томоохон нь тоба байжээ.
Тобачууд нь уулаас сянби гаралтай учир тэд бас сянби хэлээр ярилцаж байсан гэдэг нь маргаангүй бөгөөд тэдний удам угсааны жижиг аймаг улсууд ч мөн тэрхүү хэлээр ярьж, бичиж байсан гэж зарим эрдэмтэд тэмдэглэсэн байна. Эртний сянби хэлний онцлог шинжийн талаар эдүгээ тодорхой мэдэх аргагүй боловч Вэй шү,Сүй шүзэрэг хятадын түүхэн сурвалж бичгүүдийн дотор сяньби хэлний зарим үгс хятад үсгээр дам тэмдэглэгдэн үлдсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татсаар иржээ.Дээр дурдсан сурвалж бичгүүдэд байгаа сяньби,тоба хэлний үгсийг японы эрдэмтэн Л.Базин, Унгарын эрдэмтэн Л.Лигети зэрэг эрдэмтэтд сонирхон судалж, баримжаалан  уншсан нь тухайн хэлний талаар эдүгээ бидэнд бидэнд мэдэгдэж байгаа гол баримт болж байна.  төлөв эрхэлсэн ажил алба, зэрэг тушаалын холбогдолтой оноосон нэрс хийгээд төрөл садын холбогдолтой цөөн тоны үгсийн таамаглан уншсан тэдгээр судалгаанаас сяньбичуудын хэлний онцлог шинжийг тодорхой мэдэх аргагүй боловч түүний ерөнхий зүйн тогтолцоог баримжаалан таамаглаж болно. Хятад үсгээр тэмдэглэгдсэн сяньби үгсийн дотор түрэг үгс цөөнгүй байна гэж зарим эрдэмтэд үздэг бөгөөд үүнээс үндэслэн сяньби хэлний тоба аялгууг түрэг-монгол хэлний холимог шинжтэй байжээ гэсэн дүгнэлт ч бас гарсан байна. Энэ нь угтаа түрэг,монгол угсаатнууд холилдон сууж байсантай төдийлөн холбоотой бус, харин алтайн язгуур хэлнүүдийн үгсийн сангийн нийтлэг шинжтэй шууд холбоотой бөгөөд тэрхүү сяньби аялгуу нь угтаа эртний монгол хэлний нэгэн аялгуу байсан гэдэг нь маргаангүй билээ. Сяньбичуудын дараа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн жүжанчууд нь мөн л монгол хэлтэн байсан бөгөөд жүжан хэлний өргөмжилсөн үгс, хүний нэр, газар усны нэр зэрэг цөөн тооны үгс хятадын түүхийн зарим сурвалж бичигт тэмдэглэглэн үлджээ. Гэвч тэдгээр үгсийг хэл шинжилэлийн үүднээс нарийвчлан судалсан судалгаа одоогоор хараахан гараагүй учир жүжан хэлний онцлог шинжийн тухай асуудал ч мөн нэн бүрхэг бүдэг хэвээр байна. МЭ-4 зууны үеэс эхлэн түүхэнд анх тэмдэглэгдэж, 10 зууны үеэс умард хятадыг түрэн эзлээд, 907 оноос 1125 оныг хүртэл Ляо хэмээх эзэнт улсыг мандуулж Хятадууд нь угтаа эртний сяньбигаас тасран гарсан монгол угсаатан мөн бөгөөд тэд эртний  монгол хэлний тодорхой нэгэн аялгуугаар ярилцаж байсан нь эргэлзээгүй.Энэ талаар японы эрдэмтэн Д.Тамура, францын эрдэмтэн П.Пелльо, Л.Амби унгарын эрдэмтэн Л.Лигети, Г.Кара нарын 
Зэрэг эрдэмтэд бараг нэгэн саналтай байсан бөгөөд жараад оны дундуур зөвлөлтйн эрдэмтэд хятан бичгийн дурсгалуудыг цахим тооцоолон бодох машинд оруулан судлаад түүний үгийн бүтэц, хэлзүйн хэлбэр дээр тулгуурлан Хятанчуудын хэл нь хэл нь монгол хэлний бөлөгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан билээ. Хятанчууд нь 920 онд хятад утгын бичгийн дүрс дээр тулгуурлсан гурван мянга гаруй үсэг бүхий Их бичиг гэгчийг зохиож, улмаар түүнээс тавхан жилийн дараа 925 онд хятаныБага бичиг-ийг зохион хэрэглэжээ. Зарим түүхэн сурвалж бичигт дурдсанчлан харьцангуй цөөн үсэгтэй, нэгэн үгэнд орсон үсгүүдийг хамт бичдэг зэрэг онцлог шинж бүхий тэрхүү Бага бичигнь сонирхолтой таамаглалыг акад. Л.Лигети анх дэвшүүлсэн билээ. Харин харамсалтай нь тэрхүү Бага бичиг ээр тэмдэглэсэн бичгийн дурсгал уламжлан үлдээгүй байна. Ер түүхэнд тэмдэглэгдсэнээс үзвэл, хятаны эрдэмтэд хятадын түүх, уран зохиолын өдий төдий бүтээлийг хятан хэлээрээ орчуулж байсан төдийгүй, биеэ даасан утга зохиолын хэлтэй байсан бөгөөд энэ бүхэн нь цөм шинэ тутам зохиогдсон хятан бичгээр бичигдсэн байжээ. Эдүүгээ бидний үед хятаны бичиг-ийн нилээд олон дурсгал уламжлан үлдсэн бөгөөд японы эрдэмтэн К.Ширатори, С.Мураяма, Д.Тамура,францын эрдэмтэн Л.Амби, америкийн эрдэмтэн Т.Каррол, орсын эрдэмтэн Л.Рудлов, В.С.Стариков, В.С.Таскин, Э.В.Шавкунов нарын зэрэг олон эрдэмтэд тэдгээрийг тайлан унших оролдлого хийж, нилээд олон үсгийг оноон тогтоосноос гадна бас цөөвтөр үгсийг баримжаалан уншсан байна.Одоогоор баримжаалан уншсан тэдгээр цөөн үгсийн хүрээнд хятан хэлний онцлог шинжийг тодорхой мэдэх боломжгүй билээ. Хэдий тийм боловч тухайн хэл нь нэг талаар, бүр дунд үеийн монгол хэлний шинжийг тусгасан мэт харагдаж байгаа бөгөөд үүнийг зарим эрдэмтэд тухайн хэлний нутгийн аялгуунуудын ялгаагаар тайлбарлаж байна. Хятаны бичгийн дурсгалыг судалсан эрдэмтдийн зарим нь хятанчуудыг түнгүс-манж хэлтэн гэж, бас зарим нь түрэг хэлтэн байсан гэж үздэгийг энэ дашрамд дурдъя. ХIII зуунаас өмнөх үеийн нүүдэлчин монгол аймгуудын нийгэм-эдийн засгийн тогтолцоо, шашин шүтлэг, гадаад орчны нөлөөлөл хийгээд бичиг соёлын байдлыг олон талаас нь авч үзвэл, тэдний хэл аялгуу нь бүтэц тогтолцооныхоо талаар ерөнхийдөө адил байсан боловч бие биеэсээ харьцангуй ялгаатай олон аялгуунуудаас бүрдэж байсан гэдэг нь эргэлзээгүй билээ.

VIII-IX зууны үеэс Онон, Хэрлэнгийн монгол аймгууд өөр хоорондоо нэгдэн, аймгуудын холбоо тогтоож, X-XI зууны үеэсХамаг Монголулс бүрэлдэн тогтож, улмаар XIII зууны үеэс монголын нэгдсэн гүрэн байгуулагдсан зэрэг нь нийт монгол туурагтнуудын нийгэм-соёлын нэгдлийг хангахад нэн чухал алхам болсон бөгөөд энэ нь олон монгол аялгуунууд улам бүр ойртон нягтархад ч зохих түлхэц болжээ. Үүнийг бид хятад, дөрвөлжин, араб үсгээр тэмдэглэсэн бичгийн дурсгалуудын хэлний баримтуудаас тодорхой харж болно. Хэдий тийм боловч монголын нэгдсэн гүрний зах хязгаараар нутаглаж сууж байсан ойрд, буриадууд нь хэл аялгууныхаа эртний өвөрмөц шинжийг хадгалсаар байсан нь тодорхой билээ.
Ер монгол хэлний хөгжлийн нэн эрт үеийн онцлог шинжийг тусгасан бичгийн дурсгал уламжлан үлдээгүй учир тэр үеийн хэлний онцлог шинжийг хэлний бодит баримтаар тодорхойлон гаргах боломжгүй билээ. Гэвч хэлний хөгжлийн түүхэн хандлага хийгээд авианы хувьсан хөгжих ерөнхий зүй тогтлын үүднээс монгол хэлний хөгжлийн нэн эрт үеийн үндсэн онцлог шинжүүдийг хэлшинжлэлийн аргаар сэргээн тогтоох боломжтой юм.
Монгол хэлний хөгжлийн
түүхийг үечлэх нь
Аливаа хэлний хөгжил хувьсал,түүний туулан өнгөрүүлсэн хэв шинжүүдийг хэлшинжлэлийн үүднээс бүхэлд нь авч үзэхийн тулд тухайн хэлний туулан дамжин өнгөрүүлсэн үе шат тус бүрийн онцлог шинжийг баримжаалан тогтоох нь чухал билээ.Үүний тулд юуны өмнө уул хэлнийхээ түүхэн хувьслуудыг зохих хэмжээгээр хадгалан үлдсэн бичгийн дурсгалууд хийгээд амьд хэл аялгуунуудын бодит материалыг олон талаас нь нарийвчлан судлах шаардлагтай.Хэрэв тухайн хэлнийх нь эртний шинжийг тусгасан бичгийн дурсгал уламжлан үлдээгүй нөхцөлд түүнийг бүтэц тогтолцооны аргаар баримжаалан тогтоох боломжтой юм. Тийнхүү сэргээн хэв шинжүүдийн тоо ба чанарын ялгаан дээр нь тулгуурлан тухайн хэлнийхээ хөгжлийн түүхийг үечлэн хуваадаг байна.
Монгол хэл нь олон мянган жилийн турш хэлний хөгжлийн нэгэн хэвшлээс нөгөө хэвшилд дэвших замаар хувьсан хөгжсөөр ирсэн бөгөөд түүний тодорхой нэгэн үеийн хэв шинж нь нэг талаар өмнөх үеийнхээ хөгжлийн үр дүн нь болж,нөгөө талаар дараа үеийнхээ хөгжлийн эх сурвалж нь болсоор иржээ.Тийм учраас монгол хэлний хөгжлийн түүхийг авч үзэхдээ түүний дамжин өнгөрүүлсэн үндсэн хэв шинжүүд дээр нь тулгуурлан, авианы тогтолцоо, үгийн бүтэц, хэлзүйн хэлбэр, өгүүлбэрийн байгуулал, үгсийн сангийнхаа талаар бие биеэсээ ялгагдах онцлог шинж бүхий тодорхой үе шатуудыг зааглан тогтоох ёстой. Энэ зорилгын үүднээс хэл шинжлэлчид монгол хэлний хөгжлийн түүхийг цуваа цагийн үүднээс үечлэн хуваасаар иржээ. Хамгийн анх оросын нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцовмонгол бичгийн хэлийг халхын аман аялгуутай харьцуулсан хэлзүйн хэмээх алдарт бүтээлдээ монгол хэлний хөгжлийн түүхийг дөрвөн үндсэн үе шат болгон үечилжээ.
1. Нийт монгол хэл
2. Эртний монгол хэл
3. Дундад үеийн монгол хэл
4. Орчин үеийн монгол хэл
Тэрвээр өвөг алтайн хэлнээс түрэг,түнгүс зэрэг хэлнүүд биеэ даан салбарлан гарсан тэр үедНийт монгол хэл-ийг, монгол бичгийн хэлний суурь аялгуу хэвшин тогтсон тэр үедЭртний монгол хэл-ийг, XIII-XIV зууны монгол хэл бүрэлдэн тогтсон тэр үедДунд үеийн монгол хэл-ийг, түүнээс хойшхи үеийн монгол хэлийгОрчин үеийн монгол хэл-ний үед тус тус хамааруулан үзсэн байна. Хожим акад. Л.Лигети монгол хэлний хөгжлийн түүхийг мөн дөрвөн үе шат болгон үечилсэн боловч үе тус бүрийн эзлэх цаг хугацаа, хэлний онцлог шинжийн талаар өөр үзэл баримтлал дэвшүүлэщжээ. Тухайлбал, XIII-XIV зууны үеийн монгол бичгийн дурсгалуудад үндсэн шинж нь илэрч буй тэр үеийгДундад үеийн монгол хэл-ний үед,түүний өмнөх угтал үеийг Эртний монгол хэл-ний үед тус тус хамааруулан үзсэн байна.
Мөн профессор Н.ПоппеМонгол хэлнүүдийн харьцуулсан судалгааны удиртгалгэдэг номдоо монгол хэлний хөгжлийн түүхийг:
1.Нийт монгол хэл(нэн эртний үеэс XII зуун хүртэл),
2.Дундад үеийн монгол хэл(XIII-XIV зуунаас XVI зуун хүртэл),
3.Орчин үеийн монгол хэл(XVI зуунаас хойшхи үе) гэсэн гурван үе шат болгон хувааж,үе шат тус бүрийн үндсэн онцлог шинжүүдийг хэлний тодорхой баримтуудаар тоймлон гаргасан байна.Монгол хэлний хөгжлийн түүхийг нэхэн судлахад нэг талаас,алтайн хэлшинлэлийн онолын чигбаримжаанас гадна түүний зуу зуун жилийн хөгжлийн онцлогийг тусгасан бодит гэрч баримт зайлшгүй хэрэгтэй.Тийм гэрч баримт нь нэг талаас,монгол хэлний хувьсан хөгжих ерөнхий зүй тогтол,нөгөө талаас,алтайн хэлшинжлэлийн онолын үндсийг гол баримжаа болгох нь зохилтой.Гэвч монгол хэлний урт удаан түүхэн хөгжлийг нарийвчлан судлаж,үечлэн хуваахад онолын чиг баримжаанаас гадна түүний зуу зуун жилийн хөгжлийн онцлогийг тусгасан бодит гэрч баримт зайлшгүй хэрэгтэй.Тийм гэрч баримт нь нэг талаас,монгол хэлний хөгжлийн харьцангуй эрт үеийн онцлогийг тусгасан бичгийн дурсгал,нөгөө талаас,орчин үеийн амдь хэл аялгуунуудын материал юм.Сүүлийн хагас зуугаад жилийн дотор монгол хэлний судлалд урьд өмнө төдийлөн мэдэгдээгүй байсан өдий төдий бичгийн дурсгалууд болон амьд хэл аялгуунуудын материалыг нарийвчлан судалсан олон тооны доривтой бүтээл гарсан нь энэ талаар чухал алхам боллоо.Ер эдүгээ бидэнд уламжлан үлдсэн монгол бичгийн хэлний дурсгалуудын хамгийн эртнийх нь бүтээгдсэн цаг үеийнхээ хүвьд XII зууны тэрүүн хагаст холбогдох боловч тэдгээр дурсгалуудад тусч байгаа хэлний онцлог шинж нь түүнээс хэдэн зуун жилийн өмнөх үед холбогдоно.Тиймээс XIII-XVI зууны үеийн монгол бичгийн дурсгалуудыг нарийвчлан судлах нь монгол хэлний хөгжлийн сүүлчийн мянга гаруй жилийн түүхийг баримжаалан тогтоох таатай боломж олгож байна.Мөн түүнчлэн монгол хэлний хөгжлийн харьцангуй эрт үеийн онцлог шинжийг зохих хэмжээгээр хадгалан үлдсэн хэл аялгуунуудын материалаас хэлний түүхэн хөгжлийн янз бүрийн үе шатны онцлогийг онцлогийг тусгасан олон чухал баримтыг олж болно.
Торуулан хэлбэл,бичгийн дурсгалуудад тэмдэглэгдэн үлдээгүй өдий төдий онцлог шинжүүдийг хэл аялгууны материалаас,амьд хэл аялгуунуудад хадгалагдан үлдээгүй олон сонирхолтой үзэгдлийг бичгийн дурсгалуудаас олж болох бөгөөд тэдгээр материал нь харилцан бие биеэ нөхөж,монгол хэлний хөгжлийн түүхийг нэхэн судлах боломжийг бидэнд олгож байна.Эдүгэ бидэнд тодорхой мэдэгдэж байгаа монгол хэлний хөгжлийн эрт үеийн онцлог шинжүүдийг цуваа цаг (dlaohrony)-ийн үүднээс авч үзвэл,монгол хэлний хөгжлийн түүхийг дөрвөн үндсэн үе шат болгон үелэх нь хамгийн тохиромжтой юм.
1. Өвөг монгол хэл
2. Эртний монгол хэл
3. Дундад үеийн монгол хэл

4. Орчин үеийн монгол хэл

1 comment:

  1. Сайн байна уу? Би өөрөө Монгол хэл сурч судалдаг гадаад хүн. Танай энэ дэлгэрэнгүй бичиг над маш их тусламж боллоо. Баярлалаа.

    ReplyDelete