Албан
харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан бичгийн хэл
найруулга гэнэ. Албан бичгийн найруулгад албан байгууллага, иргэд хоорондын харилцаанд
хэрэглэж байгаа тогтоол, зарлиг, тушаал, захирамж, албан даалгавар, удирдамж, протоколь,
албан тоот, төлөвлөгөө, тайлан, илтгэл, илтгэх хуудас, акт, гэрээ, тодорхойлолт,
нот бичиг, мэдэгдэл, хууль дүрэм, заавар, өргөдөл, баримт зэргийн зохион байгуулалт-
захирамжлал, гадаад харилцааны, хууль эрхийн, санхүүгийн баримт бичгийн хэл найруулга
хамаарна.
Албан бичгийн найруулгад хамаарах эдгээр баримт
бичгүүд өөр өөрийн бүтэц, бичлэг, хэмжээгээрээ ялгаатай боловч найруулгад баримтлах
нийтлэг шинж нь адил билээ. Албан бичгийн хэл найруулга нь цэвэр загварт шинжиэй
учраас утгазохиолын бичгийн хэлний хэм хэмжээг хамгийн чинд баримтлах ёстой байдаг.
Албан бичгийн хэл найруулга бичгийн найруулгад
багтах бөгөөд үүрэг, зорилго, онцлог, үгсийн сангийн бүрэлдэхүүн, загвар зэргээрээ
бусад бичгийн найруулгаас өөр. Тухайлбал, албан бичгийн загвар гэхэд л төрөл төрлөөрөө
хоорондоо ялгаатай.
Монголчууд албан баримт бичиг үйлдэж, хөтлөх
эртний нарийн уламжлалтай байв. Өөрөөр хэлбэл, албан бичгийн найруулгыг найруулгын
болон, алдаа мадаггүй нягт нямбай бичих зарчим бүр эртнээс л хатуу баримтлагдаж
ирсэн байна. Тэр ч байтугай албан бичгий үг үсэг ташаарах, орхиж гээх, утга санааг
гаргах, тамга тэмдэг буруу дарах зэрэг алдаа гаргавал бичээчид хатуу шийтгэл оноодог
байсан байна.
Албан бичгийн найруулгад дараах шаардлага тавигдана:
1.
Маш
ойлгомжтой, энгийн тодорхой байх.
2.
Албан
бичгийн төрөл тус бүрийн тогтсон хэлбэр загварыг баримталж бичих.
3.
Доторх
агуулга нь үнэн зөв, албан бичгийн үйлдсэн хүний нэр хаяг, бичсэн он, сар өдөр тодорхой
үнэн зөв байх.
4.
Ёгт,
хошиг шог, егөөдсөн гэх мэт шилжсэн утгатай үг, далд утга хэрэглэдэггүй. Учир нь
энэ нь албан бичгийн найруулгын туйлын ойлгомжтой байх гэдэг шаардлагатай холбоотой.
5.
Уран
сайхны янз бүрийн арга зэрэг чөлөөт найруулгыг хэрэглэдэггүй.
Албан бичгийн хэрэглэх
хүрээ, хэлбэр, загвар, үүрэг, зорилгоос хамааран үгсийн сангийн бүрэлдүүлбэр нь
бусд найруулгаас ихээхэн өвөрмөц байдаг. Энэ онцлогийг дараах есөн зүйлээр тодруулъя.
1.
Товч
тодорхой бичих шаардлагын улмаас хэлний хэмнэлийн зарчмыг чихалчилж, чимэг, тодотгол
үг бага хэрэглэнэ.
2.
Албан
бичгийн төрөл зүйлүүдэд тус тус орж хэвшсэн цөөн хэдэн үгийг заавал хэрэглэнэ. Тухайлбал,
тушаал, тогтоол, захирамжид ордог үгс, баримтад ордог үгс, өргөдөл болон тайлан,
хурлын тэмдэглэл зэрэгт ордог үгс гээд тус бүр өөр юм.
3.
Харилцаж
байгаа байгууллагын онцлог, албан бичигт юуны тухай бичиж байгаа зэргээс хамаарч
мэргэжлийн үг хэллэг ихээхэн хэрэглэгдэнэ. Жишээ нь: санхүүгийн тайлан тэнцэл, эмнэлгийн
өвчний түүх, оношлогоо дүгнэлт, эмийн жор, гэх мэт цөм өөрийн үг хэллэг, хэв загвартайгбид
мэднэ.
4.
Албан
бичгийн найруулгад албархаг үг, хүндэтгэлийн үг, хүсэмжилсэн эсвэл зөвшөөрсөн, татгалзсан
зэрэг үг хэллэгүүд их хэрэглэгдэнэ. Жишээ нь: -х зорилгоор, үүнээс уламжлан, энэ
мэт байдлаас үзвэл, үүний тул өргөн барив, тушаахын учир гэх мэт.
5.
Албан
бичгийн хэл найруулгад утга бүрхэг, эргэлзээтэй, салаа утга гарахаас болгоомжилж,
үгийг шууд утгаар бичиж найруулна.
6.
Этгээд,
бүдүүлэг үг хэллэг, нутгийн аялга үг, хуучин үг хэллэг хэрэглэдэггүй. Харин нэртомьёо,
шинэ үг хэллэгийг шаардлагатай гэж үзвэл тодорхой хязгаартай хэрэглэх ба тайлбар
зүүлт хийх ёстой.
7.
Албан
бичгийн найруулгад хар яриа ордоггүй.
8.
Найруулга
дундын гэж нэрлэгддэг нийтийн түгээмэл үг хэллэгийг чухалчилж, бүхэнд ойлгомжтой
байлгах талыг эрхэм болгодог.
9.
Албан
бичгийн найруулгад хүний сэтгэл хөдлөлийн өнгө аяс төдий л тусдаггүй. Харин уриа
лоозон, тунхаглал, мэдэгдэл, эсэргүүцлийн нот бичиг зэрэг зоригжуулсан, жигшин буруушаасан,
зэмлэсэн, няцааж эсэргүүцсэн зэрэг аяс хэмжээгээр тусаж болдог.
10.
Албан
бичгийн найруулгын нэг онцлог бол идэвхтэй үгсийг л хэрэглэх бөгөөд мөн нэг хэвшмэл
үгийн давтамжийн тоо олон байдагонцлогтой. Үүгээрээ уран зохиол болон сонин нийтлэлийн
найруулгаас эрч ялгардаг.
Албан бичгийн найруулга нь утга зохиолын хэлэнд хамаарах тул
утга зохиолын дөрвөн хэм хэмжээг чанд баримтална. Энэ нь:
·
Зөв
дуудахзүйн хэм хэмжээ
·
Зөв
бичихзүйн хэм хэмжээ
·
Хэлзүйн
хэм хэмжээ
·
Үгийн
сангийн хэм хэмжээ
Албан бичгийн найруулгын үгийн сангийн онцлог: Албан бичгийн найруулгад дээрх үндсэн онцлогоос гадна үгийн
сан, үгийн утгазүй, үгзүй, өгүүлбэрзүйн хувьд ч мөн өвөрмөц онцлогтой.
·
Аливаа
хэлний үгийн санг идэвхтэй, идэвхгүй гэж хоёр ялгах ба албан бичгийн найруулгад
идэвхтэй үгийн санг хэрэглэнэ. Энэ нь албан бичгийн ойлгомжтой байх шаардлагатайнх
юм. Уран зохиол, нийтлэл, ярианы найруулгад нэг үгийг олон давтаж ойр ойр хэрэглэхийг
татгалздаг бол албан бичиг, хууль зэрэгт нэг үгийн ойролцоо давтах нь элбэг тохиолдоно.
Үгийн сангийн гарлын үүднээс үзвэл, албан бичгийн үг монгол хэлний үгийн сангийн
үндсэн үгс байдаг.
·
Ажил
мэргэжлийн \арбитр, менежер\ үгс, цол зэргийн \профессор, доктор, Sc.D\
нэр, мөн байгууллагын нэр хаяг \прокурор, институт, кино театр,
бригад\, цэн хэмжээний нэр \кг, метр\, улс төрийн үг хэллэгийг \парламент, лоббидох\
гадаад үг нэр томьёогоор илэрхийлж болно.
·
Нийтэд
тархаагүй, зөвхөн мэргэжлийн хүрээнд хэрэглэгдэхүг, нэр томьёог тухайн салбарын
албан бичигт хэрэглэнэ. Жишээ нь: мах бэлтгэл, сургалт хүмүүжил, одон орон гэх мэт.
·
Шаардлагатай
гэж үзвэл түүхэн үгийг хязгаартай хэрэглэх
бөгөөд ойлгомжтой байх үүднээс тайлбар зүүлт хийнэ.
·
Албан
бичгийг орчин цагийн монгол хэлний утгазохиолын хэлээр бичнэ. Нутгийн аялгууны үгийг
хэрэглэдэггүй.
Албан
бичгийн найруулгын утгазүйн онцлог: Албан бичгийн найруулгын чанар, үгийн утгыг хэрхэн тохируулснаас ихээхэн шалтгаална.
Албан бичгийн үг утгазүйн хувьд дараах хэдэн онцлогтой.
·
Албан
бичигт аливаа үг ихэвчлэн шууд утга, энгүүн утгаар ордог. Сэтгэл догдлолын утгыг
бараг хэрэглэхгүй.
·
Албан
бичгийн найруулгад үгийг жир утгаар хэрэглэнэ. Дүрсэлмэл утгаар хэрэглэдэггүй. Дашдоржийн
Нацагдорж нэгэн шүлэгтээ монгол эхийг “Монголын үзэсгэлэнт саран гоо намайг төрүүлсэн
ижий” хэмээн дүрслэн жишсэн байдаг нь дээрх утгын тодорхой жишээ билээ.
·
Үгийн
зүйрлэмэл утгыг албан бичгийн найруулгад төдийлөн хэрэглэдэггүй билээ.
Албан бичгийн найруулгад
төсөөллийн утгыг хязгаартай хэрэглэнэ.
сайн
ReplyDelete