Өргөдөл хэрхэн бичих вэ.
Монголчууд албан бичгийн баримт үйлдэж хөтлөх эртний уламжлалтай ард түмэн. Албан бичгийн хэл найруулга нь тогтсон, өөрийн гэсэн онцлогтой байв. Бичгийн бүтэц нь ч мөн тогтсон загвагтай байжээ. Албан бичгийн маш олон төрөл байдгаас хувь хүний зүгээс хамгийн их шаардагддаг, зайлшгүй бичих шаардлага гардаг албан бичгийн нэг бол яах аргагүй өргөдөл байдаг билээ.
Хувь хүнээс асуудал шийдэх мэдэл бүхий албан газар, дарга сайд нарт хувийн хүсэлтээ бичин өргөн барьсан албан бичгийг өргөдөл гэнэ. Бичиж байгаа зүйлийн агуулгаас хамааран, албаны үг хэллэгээс гадна мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо нэлээд ордог.
Албан бичгийн эхэнд уг бичгийн хаанаас, хэнээс, явуулж байгааг, дараа нь хаана, хэнд очихыг бичдэг. Ийнхүү албан бичигт очих хаягийг бичсэний дараа бичдэг. “Танаа өргөв”, “Өргөн мэдүүлэхийн учир” “Тушаан илгээв”, “Явуулах учир”, “Өргөх нь” гэх мэт утгын нарийн ялгаа бүхий үгсийг оноон бичээд улмаар өгүүлэх гэж буй үндсэн зүйлийнхээ агуулгыг тоочин бичдэг. Өгүүлэх үндсэн зүйлийнхээ үйл явцыг үүслээс нь аваад дэс дараалан бичээд тогтсон үгээр төгсгөдөг. Тэгэхдээ харилцах газрын дээд, доодын зэрэг дэвийг харгалзан, дээд газар бол олдвоос, доод газар бол иймийн тул, үүнийг гэх мэт үгийг бичээд, харилцаж байгаа газрын нэг гуншинг хураангуйгаар дурдаж, дээд газар бол гуйх нь, байцаан томилж гэх буюу доорд газар бол байцаан үзэж, тэгш эрхтэй газар бол хянан үзэж гэх мэтээр бичээд, явуулж байгаа газар зөвхөн өөрийхаөө санаа бодлыг маш товч хэлээд үүний тул өргөв гээд төгсгөдөг уламжлалтай.
Өргөдлийн утга агуулга нь янз бүр байна. Агуулгаасаа хамааран хэмжээ нь ямаг ч байж болно.
Өргөдөл нь:
1.
Баримт нь үнэн
2.
Дэс дараа сайтай, тогтсон загвартай
3.
Нуршуу биш
4.
Ойлгомжтой
5.
Юу хүссэн нь тодорхой байх ёстой
Өргөдөл хэрхэн бичих вэ?
Өргөдлийн эхэнд харилцахыг хүссэн албан газар, албан тушаалтны нэрийн ард “Танаа” гээд дараа мөрийг голлуулан “өргөдөл гаргах учир нь” гэж бичсэнийг өргөдлийн толгой гэнэ. Өргөдлийн эхэнд өөрийн /өөрсдийн/ тухай товч тодорхой танилцуулаад, дараа нь хүсэлтийг шийдэхэд холбогдох зүйлийн бичиж, төгсгөлд нь юуг хэрхэн шийдүүлэхийг хүсч байгаагаа бичдэг. Өргөдлийн доор “Өргөдөл гаргасан” гээд ажлын болон гэрийн хаяг, овог нэр, он сар өдөр шаардлагатай гэж үзвэл харилцах утасны дугаараа бичнэ.
Өргөдлийн бүтэц дарааллыг хураангуйлан үзүүлбэл:
1.
Хүлээн авагч байгууллага, хүний нэр бүхий өргөдлийн толгой
2.
Өргөдөл бичих болсон учир шалтгаан буюу агуулга
3.
Явуулагчийн хаяг, албан тушаал, гарын үсэг
4.
Он, сар, өдөр гэсэн байдалтай байна.
Мөн:
Ø
Өргөдлийг бичигч заавал өөрийн гараар үйлдэх ёстой.
Ø Өргөдлийг мөрийн эхнээс бичихдээ догол мөрнөөс эхэлж бичнэ.
Ингээд өргөдлийн загварыг орууллаа.
Өргөдлийг 4 хэсэгт хуваан авч үзнэ.
1.
Харилцахыг хүссэн албан газар, албан тушаалтны нэрийн ард “Танаа” гээд дараа мөрийг голлуулан “өргөдөл гаргах учир нь” гэж бичсэнийг өргөдлийн толгой гэнэ.
2.
Догол мөрнөөс эхлэн “Миний бие” гэж эхлээд өөрийн тухай товч танилцуулсан хэсгийг өргөдлийн эхлэл хэсэг гэнэ.
3.
Уг хүсэлтийг шийдварлэхэд холбогдох гол зүйлээ дурдсаныг өргөдлийн гол хэсэг гэнэ.
4.
Өргөдлийн төгсгөл хэсэгт юуг, хэрхэн шийдвэрлүүлэх гэж буйгаа бичсэн хэсгийг өргөдлийн гол хэсэг гэнэ.
No comments:
Post a Comment