Thursday, February 2, 2017

Монголын уран зохиол 3-5

Лекц 3
XIII-XIV зууны яруу найраг, магтаал сургаалийн гол онцлог
1740 онд зохиогдсон Мэргэд гарахын орон гэдэг түвд монгол толийн оршилд уран зохиолын судлалын зарим асуулт  анх тавигдсан байна. Мөн энэ үед Энэтхэгийн уран зохиолын нэрт онолч Дандины Яруу найргийн толь гэдэг уран зохиолын онол монгол хэл дээр орчуулсан Данжуурын дотор хэвлэгджээ

Энэ яруу найргийн тольд уран зохиолын онолын бүх асуултыг авч бичсэнгүй, гол төлөв шүлгийн онол шүлэг бичих арга зүйг бичжээ. Алашагийн Дандар Лхаарамба 18-р зууны сүүлийн хагаст Энэтхэгийн Дандины яруу найргийн толийг судалж түүнийг жишээ болгон тусгай уран шүлгийн онолыг бичсэн байна.  Энэ зохиолд Манзушир Янжинма хоёр бурханыг яаж магтах явдлаар жишээ болгожээ. Энэ бол бурханы магтаал боловч үнэндээ эрэгтэй, эмэгтэй хүнийг магтан шүлэглэх арга номлол юм. Мөн Цахар гэвш Лувсан чүлтэм, Зая бандид Лувсанпэрэнлэй, бичээч цорж Агваанцэрэн нар тус тус уран зохиол, шүлгийн онолыг бичжээ. 
18-р зууны
үед Хөх нуурт монгол эрдэмтэн Сумбо хамба гэгч /1704-1788/ буюу Ишбалжир уран зохиолын судлалыг хийсэн. Гэсэрийн туужийг судлаад Гэсэр түүхэн хүн, Гэсэрийн тууж шажны зохиол биш гэсэн хоёр гол санааг гаргаж тавьсан. 19-р зууны үед Халхын Хайдав хамба уран зохиолын судлалд холбогдолтой хэд хэдэн өгүүлэл гаргажээ. Шидэт хүүрийн үлгэрт байдаг будагч модоч, төмөрч, эмч, төлөгч нар худалдаачны сайхан эхнэрийг булаалдсан тухай үлгэрийн утга чанарыг тайлбарлаж бас нэг сонирхолтой өгүүлэл бичжээ. 
20-р зууны эхээр Харчины тэмээт монголын уран зохиолын дурсгалт бичг
үүдийг цуглуулж Чингисийн цадиг, хятадаас орчуулсан уран зохиол Ляо Жай-жи, Гурван улсын бичиг зэргийг монголжин бараар бээжинд гаргажээ. Түүхч Жамсрангийн Цэвээн /1880-1938/ монголын дурсгалт бичгүүдийг түүж цуглуулах, заримыг судлах хэвлүүлэх талаар чухал ажил хийсэн.
Монгол улсын Шинжлэх ухааны х
үрээлэнгийн анхны дарга Жамъян дурсгалт бичиг цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Жишээ нь: Лувсанданзаны Алтан товч-ийг олж 1937 онд УБ-т хоёр дэвтэр болгон хэвлүүлсэн. Мөн Ганжуур Данжуурыг олж Монгол улсын номын санд өгчээ. 20-р зууны дунд үеэс монголын утга зохиолыг судлах ажлыг Б.Ренчин, Б.Содном, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, П.Хорлоо зэрэг хүмүүс гол үүрэг гүйцэтгэсэн. Ц.Дамдинсүрэн Нууц товч-оог орчуулж 1946 онд хэвлүүлж, Гэсэрийн туужийн нэг ном бичжээ.
Б.Ренчин монголын аман зохиол, хэл шинжлэл, угсаантны з
үйн судлалаар голллон ажиллаж Гэсэрийн тууж -ийн олон хувилбар хийгээд монгол Данжуур ын зарим ботийн бүртгэл зэргийг хэвлэн нийтлүүлж, монголын уран зохиолын эх бичгийн судлалд зохих хувь нэмрээ оруулжээ. Б.Содном монголын уран зохиол, аман зохиолыг олон жил судалж Монгол утга зохиолын түүхчилсэн төлөв /1946/ гэдэг өгүүлэл бичжээ. Ш.Гаадамба Монголын нууц товчоон г судалж, Монголын нууц товчоо бол уран зохиолын дурсгал мөн гэдэг зохиол бичиж уг зохиолын доторх үг хэллэгийн талаар ажиглалт хийж Нууц товчооны нууцсаас /1976/ нэртэй ном хэвлүүлжээ. Д.Цагаан XIX зууны үеийн шүлэгч Д.Равжаагийн уран бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалснаас гадна түүний шүлэг зохиолыг эмхлэн цуглуулж хэвлүүлсэн /1962/ юм. Ч.Алтангэрэл Монголын зохиолчдын төвдөөр бичсэн бүтээл гэсэн өгүүлэл бичиж, зарим зохиолыг монгол хэлнээ буулгаж эмхтгэж гаргасан.
Д.Цэрэнсодном монголын эртний болон бурхны шашны уран зохиол, яруу найрагч Чойжи-Одсэр, монгол шүлгийн онол түүхийн асуудлаар судалжээ. Тэрээр 1987 онд Монгол уран зохиол /XIII-XX зууны эх/, Монголын Бурханы шашны уран зохиол I, II дэвтэр /1997, 2007/ зэрэг номуудыг хэвлүүлжээ. Д.Ёндон Төвд монголын уран зохиолын харилцааны асуудалд /1980/, гэсэн ном хэвлүүлжээ. Л.Хүрэлбаатар Энэтхэг, Төвд , Монголын сургаалын зохиолын хэлхээ холбоо /1987/, Сонгодог уламжлал, монгол яруу найраг /1989/, Монгол орчуулгын товчоон /1995/, Огторгуйн цагаан гарди I,II /1996, 2008/, Бакүла ринбүчи Түвдэнчогнор /1999/, Эсэруагийн эгшиг дуун /1999/, Анхдугаар Богд /2001/, Судар шастирын билиг /2002/, Дуун, утгын яруу зохист /2005/, Аварга могойн зулайн чандмань /2006/ зэрэг судалгааны ном бүтээл хэвлүүлжээ. Тэрээр Ханчин хамбо Жамъянгаравын тухай тусгайлан судалж Жамъянгарав нь Дандины Зохист аялгууны толь ийг зөвхөн тайлбарласан бус түүний бүтээл нь Монгол яруу найргийн бие даасан онол байна гэж үнэлжээ.
Ш.Чоймаа монголын эртний сурвалж бичгийн судлалаар, С.Дулам монгол аман болон бичгийн зохиолын бэлгэдлийн судлалаар м
өн С.Хөвсгөл Д.Равжаагийн Саран хөхөөний намтар аар, Г.Билгүүдэй Монголын нууц товчоо г аман уламжлалын талаас нь, Д.Сумъяа Дарь эхийн мөргөл магтаал тууж, Ногоон Дара эхийн тууж ийн судалгааг тус тус хийж монгол уран зохиол судлалаар амжилттай ажиллаж байнаӨвөрмонголд Монголын уран зохиолыг судлах цуглуулах ажлыг Асралт, Сайнцогт, Эрдэнэтогтох, Мэргэнбаатар, Содбилэг, Намжилцэвээн, Бавуудорж зэрэг хүмүүс хийж байна. Монголын эртний шүлэг сургал, домог, тууж Дорно дахины улс үндэстний уран зохиолд сургаалын зохиол хэмээх өвөрмөц сонин төрөл зүйл байдаг. Энэхүү төрөл зүйл нь Монголын уран зохиолд ам болон бичгийн уламжлалтай. Монгол ардын зүйр цэцэн үгийн төрөлд сургаалын шүлгийн үр хөврөл бүрэлдэн бий болсон гэж хэлж болно. Ардын зүйр цэцэн үгээс эх үндэстэй олон шүлэг сургаал Нууц товчоо-нд байдаг. Тэрчлэн монгол ардын аман зохиолын ерөөл, дуу, зүйр цэцэн үгэнд уран сургаалын шүлэг түгээмэл буй. Монголын олон ястны хурим найрын Эхийн цагаан сүүний харамжын үг, Захиа үг зэрэг нь бүхэлдээ сургаалын шинж санаатай шүлэг, ерөөл байдаг бол буриадын Ууцын дуу хэмээх хурим найрын дуу нь ххүнээ харийн газар хадамд очоод аятай дүйтэй амьдрахыг захиж сургамжилсан агуулгатай шүлэг юм. 
XIII, XIY зууны үеийн сургаалын шүлэг нь 12-13-р зууны үеийн эр зоригийг бадруулсан баатарлаг шинжийг илтгэсэн шашны халдвар ороогүй иргэний шинжтэй шүлэг нөгөө талд нь буддын шашны үзэл санааг номлосон буюу бурханы магтаал сургаалын шүлгүүд зэрэгцэн хөгжиж байв. Жишээ нь: Алтан ордны үйсэн дээрх бичиг, Турфаны цуглуулгын доторх зарим шүлэг гэх мэт. XYII зууны үеэс бурхан шашны буян нүгэл хүлцэнгүй чанарыг номлосон шинэ агуулга бүхий шүлэг сургаал голлох байрыг эзэлдэг. Энэхүү бурханы шашны номлол суртахуун бүхий сургаалын шүлгийг XYII-XYIII зууны үед цоо шинээр гарч ирсэн гэж ойлгож болохгүй. Учир нь XIY зууны эхэн үеэс төр шашны ёс зүйг номлосон Нити шаштир буюу хос ёсны сургаалыг орчуулж байсан төдийгүй монголчууд өөрсдөө буяны ач тусыг номлосон томоохон сургаалын шүлгийг монгол хэлээр зохиож модон бараар дармалдан  хэвлэж байжээ.
Үүнээс гадна шарын шашин хүчтэй дэлгэрсэнтэй холбогдон бурханы ном зохиолыг орчуулж, энэтхэг төвдийн бясалган номлогч эрдэмтэн нарын зохиол бүтээлийг дуурайсан маягтай шүлэг сургаалыг монгол лам нараас төвд хэлээр зохиох нь олнтой байсан. Үүнд Заябандид Лувсанпэрэнлэй /1642-1715/ Хос ёсны сургаал, Алтан хатгуур, Сүмбэ хамба Ишбалжир Хөхөөн эгшиг дуун, Цахар гэвш Лувсанчүлтэм /1740-1810/Архины хор хордлогыг үзүүлсэн сургаал Дандар Лхаарамба /1758-1856/ Хүн номын баяр хурим зэрэг олон арван зохиолыг нэрлэж болно. Мөн энэтхэг төвдийн сургаалын шууд нөлөөгөөр Ишданзанваанжилын Галын шаштир, Субашидыг дуурайж шүлэгч Гальшиевийн /1855-1915/ Билгийн толь зэрэг зохиол гарсан бөгөөд өнгө аяс нь бурхны шашны номлол сургаалын нөлөөнд орж хүлцэнгүй үзлийг гол төлөв номлох шинжтэй болж иржээ.
Лекц 4
XV-XVI зууны туужын зохиолын онцлог
Монгол улс бол өнө эртний түүх соёлын баялаг өв уламжлалтай, дэлхийн оюуны сан хөмрөгт хувь хандиваа оруулсаар ирсэн. Эрдэмтдийн тогтоосноор 1000 гаруй жилийн тэртээ бичиг үсэгтэй болсон байна. Монголчууд аман зохиолын уламжлалдаа тулгуурлан бичгийн уран зохиол туурвин бичиж бүр 13-р зууны эхэн үе гэхэд нэгэнт төлөвлшин тогтсон утга зохиолын хэл, бичгийн зохиолын олон төрөл зүйл буй болоод байжээ. Үүнийг монголын уран зохиолын гайхамшигт дурсгал бичиг "Монголын нууц товчоо" бэлхэнээ батална.
13-14-р зууны үед "Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шаштир", "Чингисийн эр хоёр загалын тууж", "Аргусан хуурчийн домог", "Гурван зуун тайчуудыг дарсан домог", "Алтан ордны үйсэн дээрх бичиг", 15-17-р зууны үеэс "Мандухай сэцэн хатны домог", "Зургаан түмэн монголчуудын магтаал", "Убаши хунтайжийн тууж", 16-18-р зууны эхэн үеэс монголын уран зохиолд сургаал, магтаал, цадиг, намтар зэрэг уран зохиолын шинэ төрөл зүйл дэлгэрч, 19-р зууны уран зохиолын томоохон төлөөлөгч нь хуульч Сандаг, яруу найрагч, жүжгийн зохиолч Равжаа, Инжинаш, Хишигбат, Иш Данзанваанжил зэрэг зохиолчид төрөн гарч дорно дахины шинжлэх ухаан уран зохиолын нэвтэрхий толь болсон "Ганжуур", "Данжуур" хоёр их хөлгөн судрыг бүрэн орчуулсан юм.
УБАШИ ХУН ТАЙЖИЙН ТУУЖ
Убаши хун тайжийн тууж бол тод үсгээр бичигдсэн бяцхан яруу найраглал юм. Гэхдээ үнэн түүхт явдлаас үндэслэн бичжээ. XVI зууны үеийн Монголын түүхэнд Батмөнх даян хаанаас хойш Монголчууд бутран салж, ялангуяа баруун зүүн хоёр хэсэг болоод удтал хямралдсан тухай тодорхой гардаг. Баруун монголчуудыг Ойрд гэж нэрлэдэг. Батмөнх даян хааны отгон хүү, Гэрсэнз халын ноён болжээ. Гэрсэнзийн ач Автай хааны үед халх хүчирхэг болж Ойрдыг ялж Ойрд, Монгол хоёрыг хэдэн жил нэгтгэсэн. Автай хаан гуравдугаар далай лам Содномжамцтай хэдэн удаа уулзсан бөгөөд Далай ламаас авшиг авснаас гадна 1686 онд Халхны анхны сүм болох эрдэн зууг хуучин Хар Хорин хотын суурь дээр байгуулсан. Автай хаан Ойрдтой байлдаж дийлээд харьяат болгож, хүү Субагадайг Ойрдын ноён болгосон. Автай хааныг (1534-1586) нас барахад Ойрдууд Субагадайг алаад халхаас салж тусгаарлажээ. Ойрдыг дахин нэтгэхийг Даян хааны нөгөө ач Лайхар хаан, Шолой Убаши нар оролдож байсан байна. Ийнхүү Убаши Хун тайжийн ойрдтой явуулсан нэг байлдааны явдлаас үндэслэн уг туужийг зохиожээ. Туужид Энэ дайн бол гал гахай жилд болсон гэсэн нь 1587 он болно. Туужид гарч буй Убаши хун тайжаас гадна Ойрдын Байбагус хаан Сайн Сэрдэнги зэрэг нь цөм бодит хүмүүс болно. Харин туужид Убаши хун тайжийг 1587 онд алагдсан гэдэг нь тодорхой нотлогдсон зүйл биш.
XIV-XVII зууны үе бол Монголын дотоодод феодал ноёдын хоорондын хямрал тэмцэл үргэлжилж эв нэгдэлгүй байсан үе мөн. Иймээс туужийг зохиогч нь Монгол Ойрдын байлдааныг өрнүүлэн шатаахыг хүссэн биш, харин зогсоохыг хүсэж байсан байна. Монголын ноёдууд хоорондоо эв нэгдэлгүй байсан тул дийлэгдэж, ойрдууд хүчээ нэгтгэж тэмцсэнээр ялсныг үзүүлжээ. Зохиолд Дөрвөн ойрд, зарааны үс, хөрөөний шүд болж, бат дөрвөлжин болж байнга цуг байдаг гэж Ойрдын нэгдмэл хүчийг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ нь юуны өмнө нэгдмэл хүчний давуу талыг гаргажээ. Уг туужинд Халх Монголыг доромжилж, ойрдыг магтаж бичсэн. Бусдын нутаг руу халдаж дайрсан Убаши Хун тайж ялагдаж орон нутгаа хамгаалж байлдан Ойрд ялалт хийжээ.
Чингисийн эр хоёр загалын тууж бол монголын эртний уран зохиолын нэг бөгөөд бидний түүх соёлын үнэт өв. Туужийн гол утга санаа нь ах дүү хоёр загал морины дүрээр илэрч буй Чингис хаандаа бүх хүч чадлаа дайчлан амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан албат цэргүүдийнх бодол нь санаа, сэтгэл зүйн тухай гардаг.Гэхдээ энэ зохиолыг ингэж нэг талаас нь харж дүгнэх боломжгүй юм.
Судалсан тойм:
          Ц.Дамдинсүрэн гуайн бичсэнээр уг зохиолыг Монголын автономит засгийн үед анх хэвлүүлжээ.Б.Содном, Л.Пучковский, Н.Шастина нарын оролцоогоор орос хэлээр орчуулж товч оршил өгүүлэлтэй СОВРЕМЕННАЯ МОНГОЛИЯ гэдэг сэтгүүлд хэвлүүлсэн байна.Ж.Цэвээн Ордос нутгаас энэ туужийн бичмэл эхийг олсон байна. Эдүгээ ЗХУ-ын ШУЯ-ИЙН Дорно дахины судлалын хүрээлэнгийн Ленинградын гар бичмэлийн номын санд хадгалагдаж байгаа ажээ. Мөн А.Мостар ,Эрдэнэтогтох нар Ордосоос тус тус олжээ.Ц.Дамдинсүрэн гуй дээрх зүйлүүд дээр тулгуурлан шүлэглэсэн ба үргэлжилсэн хэлбэрээр Зуун билиг оршвой-д хэвлүүлжээ. Үзэл санаа:
Академич Б.Я.Владимирцов Хоёр загалын туужийн ерөнхий төрх бол эртний уламжлалт адгуусны туулийн хэв шинжийг хадгалсан байхын гадна зарим баатар нь бусад үлгэр туульд гардаг морь малын зүстэй адил байгаа нь анхаарал татаж байна.
Жнь: Эрмэг цагаагч гүү нь цуутын цагаагч гүүтэй маш төстэй юм.Н.Поппе Монгол ардын аман зохиол гэдэг эмхтгэлд Цуутын цагаагч хулагчин гүү үлгэрийг хэвлүүлжээ.
Ц.Дамдинсүрэн Энэ зохиол бол хүн мал хоёрын харьцааг үзүүлсэн зохиол гэж хэлжээ.ЗХУ-ын Монголч эрдэмтэн Г.И.Михайлов Хүн морь хоёрын харьцаан дээр тулгуурлаж гарсан зохиол гэж үзжээ. Жинхэнэ урлагийн бүтээлийг амьдралын зөрчил дээр үндэслэн бүтээдэг гэдгийг уг зохиолч маань сайн мэддэг байсан төдийгүй өдөр бүр тохолдох жижиг сажиг зүйлийг оруулж гол санаагаа илтгэж гаргасан нь сайшаалтай юм.
Энэ зохиолыг нарийн судалж чадаагүй тул энэ асуултыг одоо шууд хариулж чадахгүй боловч энэ зүйлийг 14 дүгээр зууны үеийн зохиол болов уу гэж таамнаж байна. Ингэж таамнасны баримт нь юу вэ?
Нэгд. Түүний үзэл санаа байна. Монголд арван зургадугаар зууны үеэс эхлэн бурхны шажин их дэлгэрсэн тул тэр үеэс хойш зохиогдсон зохиолд эрхбиш шажны нөлөө орсон байдаг. Шажны номлолыг дагасан, лам нарыг хүндэлсэн буюу эсэргүүцсэн ямар нэг нөлөө эрхбиш үзэгддэг байна. Гэтэл хоёр загалын туужид бурхны шажны нөлөө огт байхгүй. Харин бөө мөргөлийн үзэл санаа тодорхой үзэгдэж байна. Хөх тэнгэрт сүсэглэх, тэнгэрт мал сэтэрлэх зэрэг бөөгийн заншил ёс үлэмж байна. Тэхлээр энэ зохиол бөө мөргөлийг Монголд ноёрхож байх үед зохиогдсон болов уу гэж бодогдож байна.
Хоёрт. Хоёр загалын туужийн хэл нь хуучин бөгөөд XIII ба XIV зууны үеийн монгол хэлээр бичигджээ. Олон удаа хуулан бичигдэж гар бичмэлээр дамжиж ирсэн тул зарим хуучин үгийг улмаар өөрчлөн зассан байдал загалын туужийн Ордосын эхээс тодорхой харагдаж байна гэвч өөрчлөгдөөгүй хуучин зарим үг хэвээр үлдсэн байна. Жишээ нь отын хүн урьд яв, тахилзуурын хүн тасралтгүй яв гэж бий. Энэ бол эртний хоморгон ав хийх аргын тухай нэр томъёо байна. Одоо (оту) болбол отох, гэтэх гэдэг үгнээс гарсан бөгөөд (отын хүн) гэж магнайн тагнуулчийг хэлжээ. Тахилзуурын хүн гэж арын сэргийлэгчийг хэлжээ. Бага загал нутагтаа ирээд Чингисээс (зэв онтодохуйн төдий газар байж хэлэв) гэжээ. Зэв онтодохуй газар гэдэг бол сум тусгалын газрыг хэлж байна. Харвасан сум арай хүрэхгүй газар зогсож байгаад үгээ хэлжээ. Онтодохуй гэдэг үг арван гуравдугаар зууны эхний үеийн Чингисийн чулууны бичигт бий. Түүнээс хойч үеийн бичигт энэ үг бараг үзэгдэхгүй болжээ.
АГУУЛГА НЬ
Чингис хаанд ах дүү хоёр загал хөлөг морь байжээ. Чингис түүнийг унаж Алтай Хангай ар, өвөр, Онон, Хэрлэний ой талаар ан хийж, өвсний оройгоор өрвөлзүүлэн давхиж, өдий төдий араатан гөрөөсийг алсан боловч хоёр морио магтаж сайшаахыг мартжээ. Тэхлээр хоёр загал морь гомджээ.
- Хатан шигээ санагч хар хул морь нь байна. Харь дайсан мэт санагч бид хоёр байна. Эндээс зугатааж явья гэж бага загал нь их загалдаа хэлжээ.
Их загал нь тэр саналыг зөвшөөрсөнгүй.
-Хаан эзнээ, хайрт эхээ, ханилсан нөхдөө орхиж зугатаж чадахгүй гэжээ.
Тэхлээр бага загал нь Гурван Цавчуур газарт очиж нутаглая гэж ганцаараа явав. Ахыгаа нэхэх болов уу гэж Хөх өндөрийн өвөрт өвс татлан байтал их загал нь хамраа хавчиж хар хөлсөө асгаруулаад давхиж иржээ. Тэр хоёр загалыг буцааж авчрах гэж Чингис хаан нэхсэн боловч гүйцсэнгүй. Болзоотын бор толгой дээр гарч баахан гомдож уйлж байгаад гэртээ иржээ. Тэгээд хоёр морь Гурван Цавчуурт хүрч дөрвөн он нутаглав. Бага загал нь арьсаа язартал таргалжээ. Их загал нь арьс яс болтлоо туржээ. Тэхлээр бага загал нь их загалаасаа асуужээ.
-Усыг уруулаар уудаг, өвсийг эрүүгээр иддэг байтал авгай минь чи яагаад турав гэжээ.
-Өршөөлт хаан эзнээ, өсгөн төрүүлсэн эхээ, өнөр олон нөхдөө мөрөөдөөд усанд уруулаа хүргэж ядаж, өвсөнд эрүүгээ хүргэж ядаж байна гэж хариулжээ.
Тэгээд бага загал нь харихыг зөвшөөрөөд хоёр загал морь нутагтаа буцаж иржээ.
Чингис хаан их баярлаад, хоёр морийг унаж, мөн Алтай Хангайн ар өврөөр, Онон, Хэрлэний ой талаар ан хийж өдий төдий араатан гөрөөсийг агнаж хоёр морио их магтан сайшаажээ. Хоёр морины сэтгэл ханаж амар сайхан жаргажээ. Бага загалыг сэтэрлэжээ. Агуулгыг товчоор хэлбэл ийм байна.

Лекц 5
Монголын төвд хэлээр бичигдсэн уран зохиолын тойм
Монголын орчуулгын түүхэнд томоохон байр эзлэх их хөлгөн судар Ганжуур Данжуур нь эртний болон дундад зууны Энэтхэг Төвдийн их бага таван ухаан болох дуун, учир шалтгаан, дотоод, тэжээх, урлах ухаан зэрэг шашны болоод иргэний таван мянга орчим ном зохиолыг багтаасан аугаа их цомирлог юм.
Монгол үсгийн Ганжуур нь 109 боть, МЭӨ 541 онд мэндэлсэн бурхан Будда Ганжуурыг амаар өгүүлсэн гэдэг домогтой, зарлигийн орчуулга гэсэн утгатай үг. Данжуур нь 226 боть, Ганжуурыг тайлбарласан шинж чанартай, шашдирын орчуулга гэсэн утгатай үг юм. Мөн Ганжуурыг зуун наймт, Данжуурыг хоёр зуун хорин тавт нийтэд нь гурван зуун гучин гуравт гэж нэрлэдэг.
Ганжуур Данжуурыг хамгийн анх Чойжи-Одсэр буюу Номунгэрэл тэргүүтэн Өлзийт хааны үед 1295-1307 онд хуучин монгол хэл дээр орчуулсан бөгөөд энэхүү орчуулгыг 1602-1607 онд Ширээт гүүш Цорж, Аюуш, Ананд, Манчир тэргүүтэн хэлмэрчид дахин бүртгэж, ганжуурын гол гол зохиолыг орчуулан хянаж засчээ.
Лигдэн хутагт хааны үед Гунгаа-Одсэр бандид, Гүнтэн гүүш тэргүүтэн хэлмэрчид Ганжуурын монгол орчуулгыг төгсгөн гүйцээгээд 1620 онд алтан үсгээр бүтээгээд 1629 онд хэвд сийлж барласан ажээ. Энэ Алтан Ганжуур нь 113 боть, монголын сүүлчийн эзэнт улсын гурван эрдэнийн нэг болох бөгөөд алтан Махгал бурхан, алтан тамга, алтан Ганжуур энэ гурвыг ийнхүү нэрлэдэг байсан нь түүхэнд тэмдэглэгджээ. Ганжуурыг төвд бичгээр, алтан үсгээр, дан мөнгөөр үсгээр, дөрөв, долоо, найм, есөн эрднээр мөр, үг алаглуулан бүтээснээс гадна хэвлэлийн олон бараар барласан нь бий. Төвд үсгийн Ганжуурын Бумын аймгийн Га, Да, Уна, Жа, Ча ботиудыг Жива гэлэн Жамсран, Эмч гэлэн Жалиан нар долоон эрднээр бүтээж Дандар аграмба засч найруулснаас гадна ганжуурын дал гаруй ботийг нь хянан тохиолдуулж ариутгасан байна. Үүний дараа 225-т ба Данжуурыг монгол хэлэнд орчуулах ажилд орж 2-р Жанжаа хутагт Ролбийдорж биечлэн хариуцаж, Үзэмчин гүн Гомбожав, Урад гүүш Билгүүндалай, Жанжаа хутагт Ишдамбидонмэ, Галдан ширээт, Хутагт Лувсандамбийням тэргүүлэн орчуулж дуусаад 1742- 1749 онд Бээжинд барласан байна.
Данжуурыг мөн алтан үсгээр 212 боть бүтээсэн бөгөөд төвд үсгийн Данжуурын бум судрын аймаг сэтгэл төдийтний аймаг, дүлвагийн аймгуудын нилээд ботиуд хар цаасан дээр алтан үсгээр бүтээгдсэн байдаг. Данжуурын Са, Ша ботийг Шилхонда, ловон Гамалашила, зи хамбо Хили Минада болон Лозава Балжиг нар ариутган шүүгээд алтан үсгээр бүтээснийг төгсгөлийн үгэндээ бичсэн буй. Ганжуур Данжуурын орчуулга нь олон хүний хамтын бүтээл бөгөөд ар, өвөр монголын олон хэлний хэлмэрчид тухайн үеийн Тангад бичгийн сургуулийн орчуулагч нар Чойжи-Одсэр, Билгүүндалай, Хүлцэнгүй далай, Шрибадра, Ренчинбал, Гүтбэгийн гэгээн, Сарангэрэлт, Бурвабазар, Ренчин, Шаравринчен, Банди, Ёндон, Жамба, Дорж, Цогт давхарласан, Самадибадраа, Суръяа, Шаравтан, Дармадар, Базар Лувсандаш, Дармашири, Лувсанданзан, Раднаабадраа, Зандраа, Ананд Хамуха, Жамбашарав, Сайн-Эрдэнэ, Сэнгэ, Сайнбилэгт, Цорж (Лувсанванжил, Лувсандамба, Эрдэнэ, Дамбадорж, Лувсан, Лувсанбалжир, Сумадираднаа, Довдон, Чойшарав, Раашжамц, Гэндэн, Эрдмийн гэрэл, Ишданзан нарын зэрэг хоёр зуу орчим хэлмэрчдийн бүтээл юм. Ганжуур Данжуурыг орчуулахдаа 1741-1742 онд баримжаа болгож нэр томъёоны толь "Мэргэд гарахын орон"-ыг найруулан гаргаж барлуулаад энэ судраар гарын авлага болгон орчуулсныг "Мэргэд гарахын орон" хэмээх шашдирт шүтэж монголчлон орчуулав гэж дурьдсан байдаг. Мөн Чойжи-Одсэрийн орчуулсан хуучин орчуулгыг үсэг төдий шүүн үйлдсэн болой, ямагт хуучин орчуулга болой, хуучин орчуулгыг Энэтхэг судраар өчүүхэн шүтэн ариутгасан болой гэх юмуу эсвэл шинэ хуучин хоёр орчуулгыг хянаж дутууг гүйцээгээд орчуулав, шинэ хуучин орчуулга болой, төвд монгол олон судрыг найруулан орчуулав гэх зэргээр шинэ хуучин орчуулгууд байсан. Энэтхэг төвд, монгол судрыг харьцуулан орчуулсныг төгсгөлийн үгэндээ дурьдсан байна. Ганжуур Данжуур нь Пали, Тайланд, Бирм, Санскрит хэлээр дамжин Шри-Ланка, Афганистан, Төв Ази, Казахстан, Төвд, Монгол, Хятад, Япон зэрэг газруудад өргөн тархсан бөгөөд Санскрит, Төвд, Монгол, Уйгар хэлээр барлагдсан ажээ. Ганжуур Данжуурыг судлах оролдлогыг анх Чома де Кереш, Я.И Шмидт нар хийсэн бөгөөд герман хэлтэй европын орнуудад анх хэсэгчлэн орчуулж танилцуулсан юм. Ийнхүү Ганжуур, Данжуур их хөлгөн судруудыг монгол төвд үсгээр, алтаар, мөнгөөр, есөн эрдэнээр, гар бичмэлээр, зэс, нартан, цалба, хүрээ, жалз, тимбан, бээжин, литан, лхас, бутон, данкарма, жоно, дэргэ зэрэг олон бараар бүтээснээс 1402-1424 онд төвд үсгийн ганжуурыг зэс бараар бүтээсэн нь хамгийн анхны бар юм. Ганжуур Данжуурын гар бичмэл болон барууд янз бүрийн хэмжээгээр Парис, Стокгольм, Монгол улсын номын сан, Гандан хийдийн, Лондон, Штутгартын номын сан, Английн музей, Санктпетрбург, Бээжин, Буриад, Лхас, Токиогийн их сургууль , Энэтхэгиин олон улсын соёлын Академид хадгалагдаж байна. Санктпетрбургт буй Ганжуурыг 1892 онд эрдэмтэн Позднеев монголоор жуулчилж явах үедээ сонин тохиолдлоор олж аваачсан түүхтэй юм. Уг Ганжуурыг хадгалж байсан нэгэн хорчин лам өөрийн гурван хүүг Санктпетрбургийн их сургуульд, нэг охиноо Эрхүүгийн их сургуульд сургах сургалтын төлбөр болгон өгсөн нь тэр ажээ. Мөн сурвалж бичигт Манж хаан Өндөр гэгээн Занабазарт Ганжуур хэрэгтэй юу хэмээн зарлигласанд надад хоёр хөгшин хөхөөлөгч ээж буй болой. Тэд нарыг минь таалан соёрх хэмээн айлтгасанд Манжийн хааны зарлигаар ордноос хятад цал барын шунхан Ганжуур хоёр хувийг хайрласанд Өндөр гэгээн залж ирээд хоёр хөхөөлөгч ээжид тус тусад нь залуулсны ачаар их хүрээний Шүтээний аймаг ба Цахиуртын Жасд хадгалж байсан мэдээ бий гэсэн байдаг. Монгол үсгийн шунхан барын Ганжуурыг Үзэмчний Молом лам, монгол үсгийн мөн ийм Данжуурыг Наянт ван нар өвлөн уламжлан тахиж байсныг 1923, 1925 онд судар бичгийн хүрээлэнд залсан бөгөөд Данжуурт зориулсан гэрээг Н. Дэндэв, 1935, 1936 онд хөшөө чулуун дээр хуучин монгол үсгээр сийлэн бичиж үлдээжээ. Бат-Очир, Шагж нар Данжуурын төвд монгол гарчгийг хадаж хийсэн нь гар бичмэлээрээ буй. 1942-1944 онд Л. Лигети Будапештэд монгол Ганжуурын гарчгийг хэвлүүлсэн. Геза Бетленфальви өргөө гар бичмэл Ганжуурын гарчгийг хийж хэвлүүлсэн. Б.Ренчин монгол Данжуурын эхний 75 ботийн гарчгийг хийж 1964-1974 онуудад Нью-Делид хэвлүүлсэн бөгөөд 1984 онд Дартантүлхүү төвд үсгийн Ганжуур, Данжуурын олон баруудыг харьцуулсан, ном зүйн бүртгэл катологтой 117 боть ном Америкт хэвлүүлсэн байна.


No comments:

Post a Comment