Лекц №1
Монголын уран зохиол судлал, хөгжлийн үе шат
XIII зуун
гартал буюу Монголын нэгдсэн улс байгуулагдах үеийг
хүртэл монголчуудын утга зохиол цэвэр нүүдэлчний аман зохиол хэлбэрээр хөгжиж байв. Аман зохиолын гол хэлбэрүүд нь дуу, үлгэр
домог, бөө
мөргөлийн дом шившлэг, сургаал, ерөөлийн үгс,
байлдааны болон ан авын уриа дуудлага, туульс байлаа.
Түүхэнд тэмдэглэгдсэн нүүдэлчдийн анхны дуу нь МЭӨ I зууны үеийн Хүннү улсад хамрагдах 4 мөр гунигт шүлэг байдаг. Өнөөгийн монгол уртын дууны үүсэл гарлын тухай домог ч Хүннүгийн үеэс яригдсаар иржээ. Нүүдэлчин монголчуудын эртнээс нааш ярьсаар ирсэн үлгэр домгууд дотор Америкийн индианчуудын домгуудтай маш адилхан домгууд олон байхаас гадна Эртний Герегийн философич Эзопын ёгт үлгэрүүд, Библийн Хуучин Гэрээсд дурдагддаг домгууд, тэр ч бүү хэл Македоны Александрын тухай монгол хэл дээр бичигдсэн «Сулхарнайн тууж» нэртэй үлгэр ч бий. Эдгээрийн дотор хэдэн өдрөөр аялгуулан уншдаг туульс онцгой байр эзлэнэ.
Түүхэнд тэмдэглэгдсэн нүүдэлчдийн анхны дуу нь МЭӨ I зууны үеийн Хүннү улсад хамрагдах 4 мөр гунигт шүлэг байдаг. Өнөөгийн монгол уртын дууны үүсэл гарлын тухай домог ч Хүннүгийн үеэс яригдсаар иржээ. Нүүдэлчин монголчуудын эртнээс нааш ярьсаар ирсэн үлгэр домгууд дотор Америкийн индианчуудын домгуудтай маш адилхан домгууд олон байхаас гадна Эртний Герегийн философич Эзопын ёгт үлгэрүүд, Библийн Хуучин Гэрээсд дурдагддаг домгууд, тэр ч бүү хэл Македоны Александрын тухай монгол хэл дээр бичигдсэн «Сулхарнайн тууж» нэртэй үлгэр ч бий. Эдгээрийн дотор хэдэн өдрөөр аялгуулан уншдаг туульс онцгой байр эзлэнэ.
Баруун монголын хамгийн алдартай тууль «Жангар»-ыг бүрэн хайлахад 60 хоногийн хугацаа шаардагддаг гэсэн судалгаа бий. Туульс бол Евро азийн ард түмэнд нийтлэг уламжлал болсон түүхэн үйл
явдлыг уран зохиолд хувирган үе
дамжуулан өгүүлсээр
ирсэн аман зохиолын онцгой төрөл юм. Монголын томоохон туульсаас хамгийн эртнийх нь «Хан Харанхуй» бөгөөд лавтайяа монгол аймгуудын холбоо бий болохоос хавьгүй өмнө зохиогдсон тул «туульсын хаан», «туульсын эцэг» ч гэж нэрлэгддэг. «Гэсэрийн тууж»-ийг X зууны
үед хамрагдах үйл
явдлаас үүдэн
зохиогдсон гэж үздэг
бөгөөд 1716 онд
анх Монголд хэвлэгдэх хүртлээ Монгол, Төвд, Буриад зэрэг Төв Азийн олон ард түмэнд зөвхөн ам дамжин тархсаар ирсэн бүтээл юм. «Жангар»-ын туульс халимагуудын дунд, Монгол Алтай нутгаас Ижил мөрөн тийш нүүхээс нь өмнө зохиогдсон гэж үздэг
тул 1940 онд
500 жилийнх нь ойг тэмдэглэжээ. «Гэсэр»,
«Жангар», «Хан
Харанхуй» энэ гурав бол Монгол аман зохиолын оргил гурван туульс болно. Эдгээр нь цөмөөрөө
баатар эрсийн алдар гавьяа, дайн тулааны түүхийг өгүүлсэн
баатарлаг туульс юм. Аман яруу найргийн буюу бөө
мөргөлийн шүлгийн хэлбэр, нүүдэлчдийн дунд хамгийн их дэлгэрсэн домгууд ерөнхийдөө
1240 онд зохиогдсон «Монголын Нууц Товчоо» түүхэн зохиолд тусгалаа олжээ. «Монголын Нууц Товчоо» бол нүүдэлчний уран зохиолын хамгийн алдартай дурсгал болохын хувьд хамгийн их судлагдсан, хамгийн олон хэлээр орчуулагдсан зохиол болно. Зохиогчийг нь өнөө хэр эцэслэн тогтоогоогүй энэ зохиолд Чингисийн удам судар, талын нүүдэлчдийн нэгдсэн улс байгуулагдсан түүх, Монголын эзэнт гүрэн бий болсон бүхий л үйл
явцыг уран сайхны өндөр
түвшинд өгүүлжээ.
«Монголын Нууц Товчоо»-нд яруу найраг, хүүрнэл зохиол, угийн бичиг, түүхэн баримт, бөөгийн дуудлага, домог үлгэр
гээд бүх л төрлийн хэлбэр өгүүлэмж
бий. Бичлэгийн хувьд маш олон янзын бичвэр сүлэлдсэн зохиол. Хятад, орос, герман, франц, англи, мажаар, польш, чех, болгар, япон, казах, түрэг, испани, солонгос зэрэг хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байна. «Нууц
товчоо»-ны нөлөөн дор бүр хожуу ХIII-ХYIII
зууны үеийн
түүхэн зохиолын гол дурсгалууд «Хураангүи алтан товч», Лувсанданзаны «Алтан товч», Саган
сэцний «Эрдэнийн товч», Жамбын «Асрагч нэртийн түүх», Раашпунцагийн «Дай Юань улсын болор эрих» зэрэг зохиолууд бичигдсэн юм. Дундад зууны монгол уран зохиолын чухаг бүтээл «Хоёр загалын тууж», «Чингисийн есөн өрлөгтэй
өнчин хүүгийн цэцэлсэн шаштир», «Аргасун хорчийн домог» зэрэг нь эдгээрийн дотор уламжлан иржээ. ХIII-Х1Х
зуунд Монголын Эзэнт гүрэн Хятадад төвлөрч, Юань улс нэртэй оршин тогтнож байх үед
Хубилай хаан, Агай, Баян зэрэг монгол яруу найрагчид хятад хэлээр шүлэг зохиолоо бичиж байв. Өдгөө Хятадын утга зохиолын сонгодог дурсгалд тооцогддог «Эрт эдүгээгийн гайхамшигт сонин явдал» хэмээх романыг зохиосон Пу Сун Лин (1640-1715) монгол хүн байсан юм. Хятадад монголчуудын ноёрхол түлхэн унагаагдсаны дараагаас Монголын хаант улс буддын шашныг хүлээн авч, улмаар Манж Чин улсын эрхшээлд орлоо. Тухайн цагийн колоничлогч гүрний бодлогоор монгол эрчүүдийн ихэнх нь лам болж, сэхээтнүүд үндсэндээ төвд хэл бичигт монгол хэлнээсээ дутуугүй боловсрох болсон байна. Энэ нь хятадын соёлын нөлөөнд автахаас сэрэмжилсэн арга байсан боловч, үр
дүнд нь ХIХ-ХХ зууны монгол уран зохиол ерөнхийдөө
Энэтхэг-Төвдийн уран зохиолын нэгэн хэсэгт тооцогдох болжээ. Дундад зууны үеийн
монгол уянгын яруу найргийн нэг тод жишээ нь Цогт тайжийн (1581-1637) шүлгүүд
болно. Уг шүлгүүдийг Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байх Дуутын хадан цохион дээр сийлж шадар албатууд нь үлдээсэн
байдаг.
Хол
ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг
эргэн гэтэгч чоно хоёрын
Илт
бие дүр өөр
болбоос
Идэхүй
хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй гэх зэрэг нүүдэлчнии философи сэтгэлгээ бүхий шүлгүүд өнөө хэр хөх тэнгэрийн доор толигор хар хаднаа дурайтал сийлээстэй бий. Малчин ардууд морь унан давхиж очоод хадны шүлгийг уншцгаадаг билээ.
XIX зуунд
Монголын уран зохиолын сэргэн мандалт болсон гэж үзэж
болно. Энэ үед
Данзанравжаа (1803-1856), «хуульч» Сандаг (1825-1860), Инжаннаш (1837-1892) зэрэг
үгийн урлагийн олон авьяастан төржээ. Говийн Ноён хутагт Данзанравжаа шашны гүн ухааны болоод уянгын сэдэвт олон тооны шүлэг найраг бичсэнээс гадна «Саран хөхөөний намтар» хэмээх дуулалт жүжиг зохиож, өөрөө их бага хоёр тайзтайгаар найруулан тавьж байв. Хуульч Сандагийн үндэслэсэн «үг»
хэмээх төрөл зүйл нь сонгодог монгол утга зохиолын нэг чухал төлөв юм. Тэрээр амьгүй эд юмс, мал, амьтныг хүнчилж, тэдгээрийн санаа маягаар нийгмийн бурангуй үзэгдлийг
ёгтлон шүүмжилсэн аястай, маш оновчтой урнаар шүлэглэсэн зохиолууд бичиж үлдээсэн
билээ. Одоогийн өвөрмонголын нутгаас гаралтай яруу найрагч Инжаннаш бол Монгол туургатны анхны бичгийн романыг зохиосон хүн. Одоогоор түүний «Хөх судар», «Нэгэн
давхар асар», «Улаанаа уйлах танхим» гэсэн гурван роман мэдэгдээд байна. Инжаннашийн төрсен ах Гүлранс (1820-1851) мөн
тухайн цаг үеийнхээ,
Монголын хамгийн шилдэг яруу найрагчдын нэг билээ. 1921 онд
Ардын хувьсгал ялж, 1924 оноос
Зөвлөлт Оросыг түшиглэсэн коммунист маягийн төрийн байгуулал тогтсоноос хойш, монголын уран зохиолд М.Горькийн заавраар социалист реализмыг уран зохиолын үндсэн
арга гэж зарлажээ. 1990-ээд
оныг хүртэл сонгодог бичгийн зохиолын уламжлал тасалдаж, МАХН-ын бодлогод үйлчилсэн
лоозон маягийн зохиолууд бичигдэж, утга зохиолын чөлөөт сэтгэлгээг хянаж цагдах хүчирхэг аппарат ажиллаж байв. Энэхүү
70-аад жилд Д.Нацагдорж (1906-1937), Б.Явуухулан (1929-1982) гэсэн
хоёр шилдэг яруу найрагч, Д.Намдаг (1911-1984), С.Эрдэнэ (1929-1999), П.Лувсанцэрэн (1934-1972), Д.Батбаяр (1940-) зэрэг
цөөвтөр сайн зохиолч төрсөн юм.
Д.Нацагдоржийн Дөрвөн улирлын шүлгүүд, «Ламбугайн нулимс», «Харанхуй хад» өгүүллэг,
Д.Намдагийн «Хөгшин чоно ульсан нь» тууж, С.Эрдэнийн «өвгөн
шувуу», «Малын
хөлийн тоос», «Наран
тогоруу» өгүүллэгүүд,
П.Лувсанцэрэнгийн «Уе шиг цэнхэр», «Нурамтын өвөрт»
өгүүллэгүүд, Б.Явуухулангийн «Хар-Ус нуурын шагшуурга», «Тэхийн зогеоол», «Туулын шугуй» зэрэг олон шүлэг, Д.Батбаярын «Цахилж яваа гөрөөс» туужийг давын өмнө нэрлүүштэй.
No comments:
Post a Comment