Лекц №9
1940-1950-иад
оны хүүхдийн уран зохиолын тойм
/өгүүллэг/
Тухайн цаг үеийн байдал, нийгэмд болж буй онцгой үйл явдалыг тусгасан Д.Сэнгээ “Аюуш” тууж, Ч.Лодойдамба “Малгайт чоно ” өгүүлэг зэрэг нь хэдийгээр хүүхдэд зориулагдаагүй боловч сурагчдын унших бичгүүдэд хэвлэгдпэн тэдний уншлагад орсон бүтээлүүд юм.
П.Хорлоогийн “Хар унага” өгүүлэгт Гэрэл хүүгийн адуу манаж буй байдал Д.Нацагдоржийн “Адууны манаанд”–ын Цогт хүүг санагдуулах нь хоёр зохиол ч хоёулаа Монголын малчин багачуудын өвөрмөц сонин амьдралыг гярхай ажиглан урнаар дүрсэлсэнд оршино. Эл өгүүлэгт мөн л морь хүн хоёр хэмээх уламжлалт дүр гарч байна. Гэрэл хүү хар морио унагалахаас эхлэн мэдэж харж маллан ороо хар, хурдан хар болтол нь эдэлгээ уналгаанд хэрэглэн дасгаж соёолон насанд нь чонын авд унан ид хавыг нь үзэж, их болмогц нь аймгийн наадамд сойж, түрүүлж байна. Энэ бол хүүхэд морь хоёрын маш өвөрмөц сонин харьцаа бөгөөд хүүхэд малдаа дуртай болох, малаа өсгөх ухаан суухын нэгэн шижмийг амьдралын үйл явдлаар өгүүлж морио хайрлах хүүхдийн сэтгэлээр баатрынхаа дотоод сэтгэхүйг нээж чадсан хэрэг. Энэ талаар эл хоёр өгүүллэг уламжлалт дүрийг шинэ нөхцөлд амьдруулсан сонин содон зохиол болсон юм. Гэвч төгсгөлд нь Дамдин борлог морио, Гэрэл хүү хар морио фронтод бэлэглэхээр шийдэж байгаа нь тухайн цаг үеийн бодит үйл явдалын тусгал гэхээсээ бичлэгийн нэг загвар гэж үзэх нь зөв юм. 1942 онд Ч.Лхамсүрэнгийн бичсэн “Сашка” өгүүлэг дайны гал дунд эр зориг гарган тэмцэн яваа орос хүүгийн дүрийг гаргаж фронтын байдлыг үнэмшилтэйгээр дүрслэн үзүүлсэнээрээ гадны сэдвээр бичих буюу Монголоос өөр хүүхдийн дүрийг гаргасан эхлэл болсон бөгөөд Ш.Гаадамбын “Бөмбөр бөмбөгнөөс хүчтэй” өгүүллэгт Амеркийн дайчдын эсрэг тэмцэж буй Солонгос багачуудын эрэлхэг цогтой дүрийг бүтээсэн бас нэг содон дүрслэл болов.
Гучаад оны хувьсгалын өмнө дарлагдан зовж явсан хүүхдүүд хувьсгалын ачаар шинэ замд орж буй тухай өгүүлэх нь голлолж байсан бол дөчөөд оны сүүл тавиад оны үед тухайн үеийнхээ хүүхэд багачуудын амьдралыг дүрслэх болж энэ талаар зарим ахиц амжилт олж байлаа. Ингэж үзүүлэхдээ түүхчлэн дүрслэх, харьцуулан жиших үлгэр жишээ болгон товойлгох энгийн өгүүлэх, дотоод сэтгэлийн хувиралыг илчлэх зэрэг янз бүрийн арга хэрэглэж байв. Л.Бадарчийн “Хүжийн гал” /1947/ өгүүллэгт шашны ном сурахас татгалзан, лам багштайгаа тэмцсээр эцэст нь амиа алдаж буй Ундрах хүүгийн бичсэн нэг талаас нь үзвэл тухайн үеийн загвар мөн. Гэвч өгүүлэгийг зохиол болгож буй амин сүнс нь эрдэм ном сурахын төлөө хүжийн галыг өчүүхэн гэрлийг ч болов ашиглаж буй буй Ундрах хүүгийн дүр бөгөөд өнөөгийн сайхан цагтай жишихэд ном сурах боломж урьдын цагт хүжийн гал лугаа адил хомсхон байсныг харуулсан явдал юм. Зохиолын зохиомжоос үзвэл Ундрахад тохиолдсон үйл явдалыг түүний ах өвгөн Түмэн бичиг үсэг сурах дургүй байгаа хоёр залууд ярьж буй нь үүний нэг баталгаа болох бөгөөд цаад утгаараа тухайн цаг үеийнхээ залхуу, ажилгүй залуусыг шүүмжилсэн хандлагатай зохиол болжээ. Тавиад оны үед Ш.Гаадамбын бичсэн хүүхдийн өгүүлэгүүд /Ш.Гаадамба “Хүүхдийн дунд” \УБ.1955\ тухайн үеийнхээ нийгэм сургууль, багачуудын өдөр тутамын амьдралд гарч байсан шинэ соргог үзэгдэлүүдийг тусгасанаараа онцлог юм. Тухайлбал хөдөө орно нутагт олон сургууль байгуулагдаж, тэндээс ард олны дунд соёл түгэн, ард олон ч соёлын уурхай болсон сургуулийн газрыг өөдлөн дэгжихэд нь туслан дэмжиж буйг “Соёлын ордон бослоо” , хүүхэд багачуудын дунд нэвтэрч буй шинэ соёл, хамтач хүмүүжлийг “Яагаад тэр вэ ?”, “Ёстой нөхөрлөл”, манай сурагч пионеруудын өөр хоорондоо төдийгүй, гадаад орны зарим багачуудтай найз нөхөд болж буйг “Захидлаар харилцсан нь” бас зэрим хүүхдүүдийн бүтэлгүй явдал доголдол, дутагдалыг, “Алинд нь ч дуртай ” зэрэг өгүүлэгтээ бичжээ.Эдгээр өгүүллэгүүд тухайн цагийн содон гэмээр үйл явдалыг соргог ажиглан, яг л байгаа хэмжээнд нь илүү дутуу зүйлгүйгээр дүрсэлж тэрхүү , шинэ үзэгдэлээс /ахуй/ үүдэн гарах хүүхэд болоод томчуудын сэтгэл санааны хувирал өөрчлөлтийг үнэмшилтэй гаргасан зэргээр тухайн цаг үеийн бусад зохиолуудаас ялгарч байгаа юм.
Ц.Уламбаярын “Гэрэлт хүү” /1943/ өгүүллэг үүний жишээ болно. Энэ кинонд тоглосон жүжигчнийг жинхэнэ дайсан хэмээн андуурч их жанжин Сүхбаатар хор өгч алсан эмчтэй учирлаа хэмээн олзуурхаж, сэргийлэхэд авиачин өгч байгаа найман настай хүүгийн инээдтэй атлаа чухал үйл явдлыг өгүүлжээ. Хүү Сүхбаатрыг алсан хүн лам хүний хувцастай байсан атал европ хувцастай явууд нь баахан эргэлзсэн хэдий ч “хувьсгалын дайснууд зүсээ хувиргадаг” гэсэн багшийн нь түүнд итгэл төрүүлж байгаа нь тухайн цагийн ухуулга, бяцхан хүүгийн дотоод зөрчил хоёрын санамсаргүй тохиолдол болгон гаргасан зэрэгцээгээрээ яах аргагүй хүүхдийн зохиол болж чадсан байна.
Мөн Д.Цэвэгмэдийн “Сурагч Ганбат” /1945/ өгүүлэгт гучаад оны зохиолуудын баатар шиг элдэв зовлон зүдгүүр туулалгүйгээр шинэ цагийн шинжлэх ухааны эрдэмийг эзэмшихээр алс баруун хязгаараас эх орныхоо нийслэлд ирж буй Ганбат хүүгийн тухай бичсэн. Зохиолч гол баатраа Алтайн сүрлэг уулс баян сүрэг, аян зам, хүлэг морь шинэ орчин зэрэгт учир зүйн дэс дараалалтайгаар дотоод сэтгэхүйн хувирал өөрчлөлтийг хурц тодорхой нээж өгч чадан нь уг өгүүллэгийн гол онцлог нь болно. Ингэхдээ эйэг Зоригт нь хүүгээ эрдэм номын их замд нь үдэхээр хүлэг морио эмээллэж, ”борлог морь нь ижил сүргээ дуудан, алсыг зорьсон Ганбат, эрдэм номыг дуудан, унаган хүлэг нь хазаар даран тэмүүлээд, унасан эзэн нь санаа дүүрэн баяртай байгаагаар алс хол их хэргийг бүтээхээр одож буй туульсийн баатрын дүрийг бодит ахуйд шилжүүлэн уламжлалт дүрслэлийн аргыг хэрэглсэн бол “Барилгын инженер болоод Багшийн дээд сургуулийн найман давхар байшинг барин” байгаагаар зүүдэлсэн нь залуу хүүгийн ирээдүйн хүслэнг илэрхийлэх сонгодог дүрслэлийн аргыг ашиглажээ.
Ч.Лодойдамбын “Манай сургуулийнхан” /1952/ өгүүллэг бодит ахуйд нэвтэрч буй шинэ дэвшилт үзэл, түүний эсрэг тэмцэх хуучны үеэ өнгөрөөж буй шинэ дэвшилт үзэл, түүний эсрэг тэмцэх хуучны үеэ өнгөрөөж буй үзэл хоёрын зөрчлийг нэгэн сургуулийн амьдралыг дүрсэлсэн хүүхэд багачуудын дүрийг гаргасан зэргээрээ хүүхдийн уран зохиол эрх биш холбогдоно. Зохиолын эл тэмцлийн гол дунд хүүхдүүд байгаа нь өвчнийг эдгээхийн тулд мэс засал хийх гэсэн орос эмчийн эсрэг хүүхдүүд “Бид хагалуулахгүй, эндээс зайл” хэмээн хашхиралдаж байхад, эрүүл хүүхдүүд гь гэрээ буулган униа суглаж аваад зугтахыг завдан байгаа нь буруу үзэлт томчуудын ятгалаганд автсан ч өрийн үзэл бодол өөрийн аргаараа тэмэж байгаа үнэмшилтэй дүрслэл болсон юм. Ялангуяа зохиолын нэг баатар Бурантаг хэмээх жаал охин өөрийг нь эхийн сэтгэлээр энэрч эмчлэн эдгээх гэсэн орос эмчийн энэрэнгүй зөөлөн сэтгэлийн эсрэг сэрээ барин дайрч нүүр рүү нь цохиж буй хэсэг өөрийн гэсэн бодолдоо эргэлцээгүй гүн итгэсэн гэнэн атлаа эрмэг монгол охины дүрийг илтгэнэ. Бурантаг бол бусдаас нас, биеэр бага үргэлж нусаа гоожуулан явахын учир ийм нэр авсан гаднаас нь харахад доожоогүй жаал. Гэвч энэ жаал ажил хийж боов олж идэхээр хийд рүү явж байхдаа өөрийг нь дээрэлхэх гэсэн баньд нарын эсрэг хаанаас ийм гарав гэмээр их зориг, хүч гарган тэмцэж, бас үзэл бодлоо хамгаалахын тулд ором эмчийн өөдөөс сэрээ барин тулалдаж байна. Энэ бол гадны ямар ч нөлөөгүй, зохилчийн оролцоогүйгээр өөрөө амилж өөрөө хийсэн ердөө л Бурантагийн шинж төрхийг үнэн мөнөөр нь илчилсэн дүрслэл. Зохиолч энд гадна байдлын дүрслэл нэг зэрэгтэй уламжлалт аргыг хэрэглсэн нь /өнчин ядуу хүүгийн дүр/ илт байгаа бөгөөд ийм доожоогүй охин хэний ч санаагүйг хийж буй нь баатрын өөрийнх нь эцстээ тулсан дотод сэтгэлийн хямрахлын туйл болж байна. Үлгэрийн баатар голдуу нусаа унжуулсан хүү байдаг бол энд охин болгосон нь санаандгүй хэрэг бас биш бөгөөд дараагийн хэсэгт гэм буруугаа охин хүний сэтгэлээр амархан ухаарч “Лениний охин”-оос уучлалт гуйхын тулд зохиолчын бодож олсон арга гэлтэй. Гэвч дөч тавиад оны зохиол бүр ийм байсангүй. Орчин үеийнхээ хүүхэд багачуудын амьдралыг дүрслэхдээ нэг загварт автаж, хэт үлгэр жишээ баатрыг гарагх явдал их байлаа. Энэ нь “…намын гишүүн надад намын байгууллага ийм хариуцлагатай бөгөөд алдартай даалгавар өгсөн бол би ямар ч гэсэн биелүүлэх л болно.” Гэсэн багшийнхаа үгнээс л хамаг буруугаа ухаарч Жаргал хүү /Ц.Уламбаяр “Мартагдашгүй хичээл”/, ялалтын жил төрсөн Бид-Ялах охин 9-р сарын 1-ний өглөө эртлэн босож хичээлдээ явах гэтэл яг тэр мөчид нь “эцэг Намсрай нь пиг дүүрэн дэвтэр харандаа ачсан машин жолоодоод” өнөө шөнийн дотор энэ ачаагаа буулгавал хоёр дахь жил буюу 1949 оныхоо тээвэрлэх төлөвлгөөт үүргээ гүйцэтгэж чадах болно.” хэмээн бодож явахад ээж нь үйлдвэрт мөн л төлөвлгөө биелүүлэхээр шөнийн ээлжинд шамдан, ах нь Налайх хот хоёрын хооронд төмөр замаар нүүрс ачсан бух тэрэг жолоодон яваа тул нэгэн гэрийнхэн бүгд ажил хөдөлмөртөө шамдан эзгүй хонож, охиноо ч сургуульд нь хүргэж өгөх хүнгүй болж байгаа, /Ц.Уламбаяр “Нэгний өглөө” /багш настангуудын үгийг бараг л нэг сонсонгуутаа ухаарч дутагдалаа засаж олон нөхдөө хошуучилсан Насан хүү, /М.Чимэд “Насанхүү”/ зэрэг дүр, дүр дүрслэлээс аяндаа харагдаж байгаа юм. Дөч, тавиад оны үед ерийн хүүхдийн үерхэл нөхөрлийг тусгасан Ш.Нацагдоржийн “Сувд, Эрдэнэ хоёр” /1947/ хүүхдийн дутагдалыг өөрөөр нь бодуул ойлгуулах чиглэлтэй Б.Дэмчигдоржийн /Доголон нулимастай инээд/ хүүхдийг хөдөлмөрт дуртай болгохын үүднээс зорьсон хэргээ бүтээхийн төлөө уйгагүй шургуу зүтгэсэн Төмөр хүүгийн дүрийг гаргасан Д.Намдагийн “Алим” / 1952/ зэрэг төрөл зүйл, дүрслэл, дүрийн боловсруулалтын хувьд сонин шинэ зохиолууд гарч байсан нь хүүхдийн зохиолын хөгжил, шинэчлэлтэд зохих хувь нэмрээ оруулсан юм. 1950-иад оны дундуур Д.Содномдорж, Л.Түдэв нэр хүүхдэд зориулан зохил бичиж эхэлсэн нь бие даасан хүүхдийн зохиолчид буй болохын эхлэл байлаа. Д.Содномдорж бол хүүхдийн зохиолыг дагнан нэрд гарч ирсэн хүн болох тул түүний уран бүтээл монголын хүүхдийн уран зохиолын түүхнээ онцгой байр эзлэх учиртай. Энэ хэсэгт бид түүний 1950-иад оны үеийн уран бүтээлийн тухай авч үзэж болно. 1953 онд “Энх” хэмээх шүлгийн бяцхан ном хэвлүүсэн нь түүний уран бүтээлийн эхлэл болж, тавиад оны үед тэрвээр их төлөвшүлэг, дууны үг, нэлээд бэсрэг найраглал бичжээ. Шүлэг болон дууны үг нь энхтайван, найрамдал, үерхэл, нөхөрлөл, эх орон, нам засаг, ажил хөдөлмөр, хүмүүжлийн зэрэг нийлээд өргөн сэдвийг хамарч байна.

No comments:
Post a Comment