Найруулгын төрөл
Хүмүүс бүхий л амьдралаа ямар нэгэн харилцааны дунд өнгөрөөдөг бөгөөд энхэүү харилцааны үүрэг нэг нэгээсээ ялгаатай. Эндээс л найруулгын хэв маяг, төрөл гэсэн ухагдахуун ойлголт гарч ирнэ.
Орчин цагийн
монгол хэлний найруулгазүйн ухааны судалгааны хоёр гол хүрээ бол
1. Хэлний
найруулгын хэрэглүүр, түүнийг хэрэглэх арга
2. Найруулгын
төрөл буюу үүргийн найруулгазүй (функциольная стилистика) юм.
Найруулгын төрлийн тухай ухагдахуун хэлшинжлэлийн ухааны хөгжлийн тодорхой үеийг дамжин хөгжиж ирсэн байна. Найруулгыг эртний Грек, Ромд уран илтгэх ухаан гэж ойлгож харинэртний Энэтхэгт хэл
ярианы чимэглэлийг тодорхойлох эрдэм гэж тайлбарладаг тухай бид өмнө нь дурдсан. Тэгвэл дундад зууны үеэс найруулгыг уран зохиолтой холбон тайлбарлах болжээ. 17 зууны үед Орост найруулгазүйн ухааныг үндэслэгч М.В.Ломоносов найруулгыг дээд, дунд, доод гэж
ангилсан онол гаргасан бөгөөд энэ онолын үндэслэл нь эртний уламжлалтай юм.
Найруулгын төрлөөр олон эрдэмтэн тухайлбал, Орос, Чех, Америкийн эрдэмтэд А.Х.Востоков, А.М.Пешковский, Б.Гавранек, В.В.Виноградов,
М.Н.Кожина, Д.Розенталь, В.Теленкова, О.А.Крылова нар судалгаа хийжээ. Мөн энэ талаар судалгаа хийсэн Б.Ренчин, Я.Цэвэл, Д.Отгонсүрэн, Ц.Сүхбаатар, Ө.Наранбат, Ц.Баярсүрэн, Ш.Гаадамба нарын зэрэг монголын олон судлаач эрдэмтдийг дурдаж болно.
Найруулгын төрлийг проф. Д.Отгонсүрэн:
1. Эрдэм
шинжилгээний
2. Албан
бичгийн
3. Сонины
4. Уран
зохиолын
5. Эрдэм
шинжилгээний хялбарчилсан зохиолын
6. Ярианы
найруулга гэж ангилсан бол
Найруулгазүйч Ц.Сүхбаатар:
1. Албан
бичгийн
2. Сонин
нийтлэлийн
3. Шинжлэх
ухааны зохиолын
4. Уран
зохиолын
5. Ярианы
найруулга гэж ангилсан байдаг.
Өнөөдөр орчин цагийн монгол хэлний найруулгын төрлийг дараах байдлаар авч үзэж байна.
1. Албан
бичгийн хүрээнд харилцааны үүрэг гүйцэтгэдэг албан бичгийн найруулга
2. Шинжлэх
ухааны хүрээнд харилцааны үүрэг гүйцэтгэдэг шинжлэх ухааны зохиолын найруулга
3. Нийгэм, улс
төр, эдийн засаг, соёлын хүрээнд харилцааны үүрэг гүйцэтгэдэг сонин нийтлэлийн найруулга
4. Ахуйн хүрээнд хүтүүсийн өдөр тутмын харилцаанд санал бодлоо солилцоход нь үүрэгтэй ярианы найруулга
5. Урлаг, уран
зохилын хүрээнд яруу хэрэглүүр, уран дүрслэлийн үүргийг чухалчилдаг уран зохиолын найруулга гэж ерөнхийд нь хуваадаг
No comments:
Post a Comment