Лекц №7
1920, 1930-аад оны хүүхдийн
уран
зохиолын
тойм
/дуу, шүлэг/
20, 30-аад
оны үед хүүхдэд зориулсан дуу шүлэг бас цөөнгүй гарчээ. Үүнд бид Д.Нацагдоржын “Пионерийн дуу” /1925/, “Пионерийн лагерь дээр” /1933/, “Хэнз хурга”, “Хоёр ишиг”, Ц.Дамдинсүрэнгийн “Пионерийн лагерь”, С.Буяннэмэхийн “Лагерь”, “Сургууль” зэрэг шүлэг зохиолыг оруулж болох юм. Судлаачдын үзсэнээр 1921 оноос хойшхи шинэ үеийн яруу найраг нь хувьсгалтай хамт буй болсон учир уянгын гэхээсээ дайчин уриалж дуудсан тал нь давуутай байсан явдал энэ үеийн яруу найргийн нэг онцлог мөн. Эл байдал хүүхдэд зориулсан яруу найрагт ч ялгаагүй тусгалаа олж шинэ тутам буй болсон багачуудын хөдөлгөөн болох пионерийн байгууллага хийгээд сургууль, пионерийн зуслан зэргийг магтан дуулах өсвөр үеийнхэнийг ирээдүйн сайн сайхан өөд уриалан дуудах чиг хандлага зонхилж байна.
“Бэлтгэн нэгдэж жагссан
Багачууд хүүхдүүд бүгдээрээ
Биелсэн эрдэмд боловсорч
Баатар хувьсгалыг залгамжилъя
Бэлхэн ээ” / Д.Нацагдорж “Пионерийн дуу”
“Эгнээ бүрийн дундаас дуурсаж бүхий дуу нь
Тунгалаг бөгөөд өндөр яруу сайхан
Сэтгэл зоирг нь нэгэнт хөгжсөнд
Уул боловч асар өндөр бус
Тал боловч төдий л хол бус… “/ Д.Нацагдорж “Пионерийн лагерь дээр/ гэсэн мөр бадгуудаас тодорхой харж болно. Ийм чиглэлийн шүлэг зохиолоос Ц.Дамдинсүрэнгийн “Пионерийн лагерь дээр” хэмээх шүлэг
“Болжмор шувуу гангар, гунгар жиргээд
Бутын ногоо арзайн бурзайн ургаад
Хуур хөгжим хангир жингэр сонсдоод
Хушийн мөчир нэлбэс дэлбэс ганхаад
Хүсэл зориг давшин давин оргилоод
Хүүхэд багачууд инээдэс наадас бололцоод
Самар жимс сагсайн багсайн ургаад
Ийм л сайхан

Тийм л соньхон” гэх зэргээр үгийн давалтыг оновчтой зөв сонгон тааруулж, айзам хэмжээг тохируулснаараа хүүхдийн хөнгөн шингэн хөдөлгөөн, олон хүүхэд цугларан бужигнасан орчны байдал шүлгийнх нь аясаас сэтгэлд тодорхой ургахуйц бичигдсэн онцлогтой. Энэ шүлгээс “баясглантай, хөгжөөнтэй, цовоо, жавхаалаг сэтгэлийн аяс аяндаа гялалзан харагдах мэт болно.” /Г-29-105 / Түүнчлэн уламжлалт шүлгийн аясаар малчин монголын багачуудын амьдрал ахуйг дүрсэлсэн Д.Нацагдоржийн “Хэнз хурга” дээр шүлгүүдээс эрс ялгаатай нь
Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлаад
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлаад
Намайг чиглэсээрээр ирдэг… гэж эхэлдэг энэ шүлэг монгол хүүхдийн малдаа хайртай өвөрмөц шинж, ажилсаг чанар, түмэн сүргийн түрүү болсон төл малаараа бахархах сэтгэл зэргийг жинхэнэ байдлаар нь илэрхийлсэний дээр нялх төлийн өхөөрдөм хөөрхөн төрхийг сайтар зураглан дүрсэлж чадсанд байгаа юм. Зохиол хэл найруулгын хувьд ч ягштал боловсорсон аман зохиолын адил энгийн уран болсон нь энэ шүлгийн бас нэг онцлог болно.
20, 30-аад оны үеийн хүүхдийн зохиолд гарч ирсэн нэг өвөрмөц сонин төрөл бол унших бичгүүд юм. Үүнд бид Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга онхууд Жамъяангийн “Урт өдрийн улиг үгний бичиг”, “Анхан сурах хөвгүүд охидын удирдан сурах бичиг” хан хэнтийн уул аймгийн Өндөр хан уулын бичээч Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн Бат-Очирын “Дүү нар хөвгүүдийг сургах мандах нарны туяа” зэрэг зохиолыг оруулан үзэж байгаа юм. Эдгээр нь хүүхдэд зохиулсан зохиол хэдий биш боловч хүүхдийн зохиолын хүрээний гадна оршиж яавч болохгүй бүтээлүүд юм. Ийм зохиолууд гарах болсон үндэс нь гэвэл дээр өгүүлсэнчлэн хот хөдөөд байгуулагдсан сургууль тэнхимүүдийн сурагчдад унших зүйл буйболгохын үүднээс зохиогджээ. Зохиолгчид нь тухайн цагийнхаа өндөр боловсрол бүхий сэхээтэн байсан тул “их төлвийг хуучин мэргэдийн номлолоос эрэн түүж” /Ж-59-3/ “эртний эрдэмтдийн зохиосон “Бага сургааль бичиг”, “Ертөнцийг ухуулах чухал үгний бичиг”, “Зургаан хэргийн цээрлэл үгийн бичиг”, “судар, шасдир, толь бичиг ба бусад чухал бичиг, дүрмүүдийнг судлан үзэж” /Б-14-3/ бичсэн байх тул уран зохиолын холбогдол бүхий зүйлс маш их орсон байна.
Ийм сурах бичгүүд гарах бас нэг шалтгаан нь өмнөх үеийн уламжлал болно. Энэ нь ХIХ зууны яруу найрагч Р.Хишигбат, харчины чин ван Гүнсэнноров нарын хүүхэд байгачуудад зохиулан бүтээж, туурвиж байсан унших, сурах бичиг, толь зэрэг зохиолын тухай өмнө өгүүлсэн билээ. Хишигбат Гүнсэннорв нарын энэ уламжлал О.Жамьяан, Бат-Очир нарын дээрх ном зохиолыг бичихэд нөлөөлсөн болох нь гарцаагүй. Ялангуяа Гүнсэнноровын “Монгол утгын сурах бичиг” дээрх хоёр зохиолд илт нөлөөлсөн болох нь уг номын бүтэц, зохиомж, агуулга зэргээс харагдаж байна. О.Жамъянгийн “Анх сурах хөвгүүдийг удирдан сургах хичээлийн бичиг” хэмээх ном нь 1921 онд зохиогдсон тус бүрдээ 27-30- хичээл багтаасан 6-7 хуудас буюу 13-14 тал бүхий дөрвөн дэвтрээс бүрдэж буй Гүнсэнноровын сурах бичигтэй төстэй авч зохиомжийн хувьд ялгарах юм бас бий.Хичээлүүд нь гарчиггүй дугаартай, дэвтэр тус бүрийн хичээлийг нэг эрх зохиолын маягтай болгосон зохиомж байгаа юм. Тухайлбал II дэвтрийн эхний хичээлд сургуулийн тэнхмийн чөлөө нэгэнт дүүргээд хичээлдээ ирж багштайгаа уулзан шинэ хичээлийн жилдээ орж орж буй хүүхэд, багш хоёрын тухай дүрслээд төгсгөлийн 30-р хичээлд “Бидний зэрэг улс энэ газар хуралдаад бүгд ижилдэв. Багш хичээл зааж нэгэнт хоёр дэвтэр болов. Үсгийг таньсан минь үлэмж, сургуулийг цэнгэл үлэмж” гэснээр нэгэнт хоёр дэвтрийг үзэж дуусган баясаж буй хүүхдийн сэтгэлийн илэрхийлж, чухам юу үзсэнийг нь энэ хүрээндээ багтаан дугаарласан хичээлүүдэд шингээжээ. Хичээлүүдийн агуулга хийгээд хэлбэр нь “Монгол утгын сурах бичигтэй төсөөтэй “болох тул доорхи зүйлд хуваан авч үзэж болохоор байна. Үүнд:
1. Танин мэдүүлэх ба хүмүүжлийн чанартай тайлбарласан өгүүллэгүүд. Энэ нь “Бийрийн зүйл адилгүй. Бидний улс үсээр хиймуй. Харь улсад эсхүл болд, эсхүл хорголжоор хиймуй. Түүнийг хэрэглэх нь маш их Эдүүгээ сургуулийн тэнхимд хар хавтгай модонд хэргэлнэ. Түүний алдар үүн лугаа болой.” /II дэвтэр 2-р хичээл/ гэсэн нь бийр, үзэг, цэрд зэргийг өгүүлэн юугаар хийдэг тухай өгүүлжээ.

Ийм энгийн таниулах өгүүлэмж бүхий зохиол бага насны уншигчдад ашиг тустай байдгийг бид С.Маршакийн “Та нарын номыг яаж хэвлэдэг вэ?” зэрэг зохиолоос мэднэ. Ийм зохиолууд хүүхдийн түм буман яагаад вэ? Асуултын хариу болж байгаагаарай чухал юм. Энэ мэтээр “хүний дээл хувцас биеийг хамгаална. Бидний улсын дээл ба хуцвас урт ба өргөн. Гадаад хүний дээл хувцас нь ахар бөгөөд бага.Эдүүгээ сургууулийн танхимд дээл хувцасыг охор бага хэрэглэх нь буй Түүний хөнгөн алдрын тул болой” /IIдэвтэр, 5-р хичээл/ Газрын дээрх гадрагад өндөр болох нь уулс болой. Үлэмж ой, алт чулууны элбэг. Урьд бидний улс уурхай нээхийг уээрлэсэн бөлгөө. Ойрноос бага сага нээж болох нь багагүй. Улмаар хөгжүүлвээс үүнээс их ашиг олох нь үгүй билээ.” /IIIдэвтэр, 9-р хичээл/ гэх зэргээр үзэгдэл юмсыг өөр хооронд харьцуулах, цаг хугацаагаар хэрэглсэн нь зүгээр ч нэг өгүүлсэн бус бага насны хүүхдийн сэтгэхүйд нийцүүлэхийг эрмэлзсэн нь илт.
2. Дүрээр дамжуулж танин мэдүүлж сургамжилсан өгүүллэгүүд байна. Тухайлбал “Тэр сургуулийн хөвгүүн ачлалт мөн. Түүний эцэг эх нас хөгширсөн тул амсхийлгэн үйлчилнэ. Өглөө боссоход нь дээл хувьцсыг нь өмсгөнө. Унтахад нь хучлага дэвсгэрийг нь засна. Идэхэд нь зөөлөн зүйлийн эрмүй” /IIдэвтэр, 3-р хичээл/ гэсэн нь нэгэн тус ч ачилалт хөвгүүний дүрээр үлгэр жишээ болгон бусдад сургамжилж байна. Тэгвэл “Шинэ саран анхан мандав. Бага хөвгүүд гадаа явахад анх гадаа явахад түүний хойноос юм дагаж явмуй. Ард хойш юу ч үзэгдсэнгүй Яаран орж асуусанд эгч өгүүлрүүн: Энэ чиний сүүдэр. Чи зулын өмнө зогсох нарны дор явахад цөм буй. Хэрэн умартан гэв. Хөвгүүн сая ухжээ.” Гэсэн нь бага наны хүүхдэд зориулсан өгүүллэг мөн байна. Энд бага хөвгүүний юмны учрыг олох гэсэн хүсэл, гэнэн томоогүй бодлыг сөрөгцүүлэн дүрслээд эгчийн сургамжаар учрыг тайлж буй нь өвөрмөц зохиомжтой гэнэн томоогүй, хашир туршлагатай хоёр ч дүрийг тэдний харьцаа үйлдлээр субъектив агуулгаас илэрхийлжээ. Ийм өгүүллэгүүд дэвтэр бүрд олон байна.
Найруулан засаж боловсруулсан өгүүллэгүүд нэлээд байна. Энэ нь түрүүчийн Гүнсэнноровын нэгэн адил дорно дахины болон монгол үлгэрийн зохиомж, өгүүлэмжийг ашиглан бага насны хүүхдийн сэтгэхүйн хэр хэмжээнд тохируулан боловсруулсан өгүүлэгүүд болно. Жишээлбэл: “Хоёр мэлхий нэгэн нуурт суугаад өдөр удсаар, хур орсонгүй нуур ширэгжээ. Хэлэлцэн бусад газарт шилжиж явахад нэгэн худаг тохиолджээ. Түүний нэг нь баярлаад орсугай хэмээхэд нөгөө нь өгүүлрүүн: Худгий ус нэн сайн. Хэрэв түүнд учир бий агаад санаа нийцэхгүй бол хэрхэн гарч чадах аж. Тийнүү нүдний өмнөхийг үзэх ба хойчийг үл бодох нь болвоос зовлон ирэх ёсон буй” /I дэвтэр, 25-р хичээл/. “Олон шувууд эзний орныг сонгоход хэрээ өөрийн муухайг мэдээд даруй гүн шугуйд орж, тогосны унасан өдөөр биеэ засаад болгоод олон ирсэнийг мэдээд тэмцэн цохиж, урихлаад түүний өдийг унагаж биеийг шархдуулжээ. /Iдэвтэр, 26-р хичээл/ Мөн IIIдэвтрийн төгсгөлд “Тэр сургуулийн тэнхэмд байхдаа захиа зохион бичиж, дүү нартаа хүргүүлсэн бөгөөд эцэг эх нь захиаг үзээд баярлан өгүүлрүүн: Миний хөвгүүн сургуульд орж, нэгэн жил болох төдий боловч захиа зохиож чадсан нь мөн ном бичгийг судалж буй хэмээн ихэд баярламуй.” /30-р хичээл/ IY дэвтрийн төгсгөлд “Бага насны бид нар анхан сургуулийг төгсөв өө. Багшийн сургах нь судлах бичиг үлэмж хэмээмүй. Байн байн үзэж утгыг ойлгон төгсөөд баатар журамт эрдэмтнийг эрхэмлэн, баян ийрэг улс төрөө мандуулж, баатар идэрхэг сүр хүчийг ихэтгэнбат их улсыг энх амарт хүргүүлсүгэй.”/30-р хичээл/ гэсэн нь нэгд нэгэн бүлэг номыг үзэж дууссан хүүхдийн баяр хөөрийг илчилж, нөгөө талаар олон жижиг өгүүлэгүүдийг нэг эзэнд хандан нэгтгэж эрих зохиолын маягтай болгосон зохиомжийн онцлог харагдаж байна. 1926 онд Манжич Бат-Очирын зохиосон “Дүү нар хөвгүүдийг сургах мандах нарны туяа хэмээх бичиг оршивай” гэсэн нэр бүхий нэгэн дэвтэрт багтаасан уран сайхны боловсруулалтын хувьд Гүнсэнноров , Жамъян нарын бүтээлтйэ ижил тул зохиолын агуулга, хүмүүжил танин мэдэхүйн талаас нь авч үзлээ. Эл номд улс нийгэм, засаг төр, хууль цааз, хоршоо худалдаа зэрэг нийгмийн асуудал мал маллах, тариа тарих зэрэг аж байдлын зүйлс хийгээд зан заншил, ёс суртахууны холбогдолтой олон зүйлийг багтаасан байна. Энэ бүхнээ хүүхдэд сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр хүргэхийг хичээжээ.

Дөрөвдүгээр зүйлд “Ахчлах, дүүчлэх” гэсэн гарчигийн дор “… Дэлхий дахинаар найрамдах ёслолын анханд тахимдах
/ахчлах/ дүүчлэхийг гаргажухуй. Хүн бүр найрамдваас дэлхий дахин энх, улс төр бат,өөрийн биед харшил гэмшилгүй болмуй” хэмээн ахчлах, дүүчлэх ёсыг нэлээд өргөн утгаар нь тайлбарласан бол 34-р зүйлд “Уур хилэн” гарчгийн дор “Нэгэн цагийн хилэн өрнөж, хэрхэвч тайтгарч үл болоход хүрвээс хоёр этгээлд харилцан жанчилдаж өшө болон хариу авалцан бие үхэх, тахир дутуу болгож, хохирол, эдврэхэд хүргэ үүсвэр бага боловч зовлон болох нь маш их…” гэх зэргээр бичсэн нь гаргах санаагаа тодорхой бодит байдлаар тайлбарласан
ба эхний өгүүллэгт “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас ” гэсэн сургаалийн дараагийхад “Уур биеийг зовооно ” гэсэн зүйр үгийн санааг дэлгэрүүлэн тайлбарласан аястай байна. Уг номын тухай сурган хүмүүжүүлэгч Т.Гомбосүрэн өгүүллэл бичиж аргаар нь
1. “Улс нийгмийн сэдэвт зүйл
2. Аж байдал хөдөлмөрийн сэдэвт
3. Ёс суртахуун зан үйлийн сэдэвт зүйл /Г-35—1/ хэмээн ангилсан нь тохирч байна.
Эхний хэсэгт буй өгүүлэгүүд нь их төлөв шинэ засгийн бодлого, нийгмийн байгууллагыг таниулан сурталчах аястай бол
хоёрдох хэсэгт багтах “Хүн болж төрөхүй” гэсэн зүйл “ертөнцөд хүн болж төрөх нь маш чухал” хэмээн дээдэс мэргэд номложээ. “Анх эхийн умайдп биеийн дүрсийг олсон цагт мэргэн эхийн бие шалтгаантай болоод сац хажуулан хямрахгүй, далжийн суухгүй, хулбиийж зогсохгүй, нийлэмжгүй юмыг идэхгүй, тавгүй боловоос суухгүй нүд муу өнгийг үзэхгүй, чих нь харьцангүй дууг сонсохгүй, өглөө үдэш уянгат шүлгийг дуудуулан, төв цэгц хэргийг хэлүүлэн сонсож явбаас хөвгүүн төрөөд байдал төлөв, төв шударга эрдэмт хүнээс илүү болмуй хэмээжээ” гэх зэрэгээр бичснээс үзэхэд хүүхдэд төдийлэн хамаагүй, харин эхэд өгсөн сануулга мэт харагдана. Гэвч “эх болсон хүн арван сар болтол хүч тамираа бартал шаналан тээж, ганц биедээ зовлонг хүлээн тэсвэрлэж, аминд хүрэхээр зовон сая няраалмуй. Үүнд хөвгүүн болсон хүн учрыг мэдэж эхийн ачийг туйлаас хүндэтгэн санавал зохино.” гэснээс үзвэл энэн яахын аргагүй хүүхдэд зориулагдсан байна. Эхийн хэрхэн зовон явж үрээ төрүүлдэгийг хүүхдэд тэр бүрий мэдэхгүй тул, мэдэхгүй зүйлийг нь мэдүүлэхийн тулд дээрх өгүүлэмжийг ашиглан ухааруулаад төгсгөлд нь ердөө л ганц үгээр сургамжилсан байна.Түүнчлэн “толгой, нүүр, гар, хөл хэмээгч эм хүний дөрвөн өнгө тул ямагт засацгаа Хов үг тахилзуур инээдийг тэвч. Уур хилэнг хүлцэж айл аймагтаа сайхан зохиц “гэх зэргээр бага охидод, “эцэг эхийг ачилж ах нарыг хүндэл, өвгөдийн сургаалийг дагаж яв. Хичээн эрдэм сурч эрдэмт багшийг хүндэл…” гэх зэргээр хөвгүүдэд хандан хэлсэн нь сургаалийн зохиолын хэлбэрийг ашигласан байна.
Мөн “Архи дарс хэмээгч” гэсэн 35-р зүйлд
“Бат үгийг задруулдаг
Бардам дээрэнгүйг төрүүлдэг.
Чухал үгийг цуцалдаг
Цугларгсдыг тэмцүүлдэг
Оюун билгийг мартуулдаг
Олсон зэхсэнийг баруулдаг
Бэх зөвлөлийг сарниулдаг
Бардам дээрэнгүйг төрүүлдэг.
Чухал үгийг цуцалдаг
Цугларгсдыг тэмцүүлдэг
Оюун билгийг мартуулдаг
Олсон зэхсэнийг баруулдаг
Бэх зөвлөлийг сарниулдаг
Бие махбодийг доройтуулдаг “идээн мөн тул урьдаас сэргийлэн айж цээрлэвээс зохимой” гэсэн нь “Чингисийн есөн өрлөгтйэ өнчин хүүгийн сэцэлсэн шастир” зохиолд Мухулай, Боорч нарын хэлдэг үгийг авч ашигласан байна. Энэ бүхнээс үзэхэд эдгээр сурах бичгийг зохиогчид уран дүрслэлийн янз бүрийн аргыг тохирох газар нь олж хэрэглэж чадсан учир дээрх бүтээлүүд хүүхдийн танин мэдэхүйд тустай болжээ. Мөн өмнөх уламжлал зэрээс үзвэл энэхүү сурах бичиг Монголын хүүхдийн уран зохиолын түүхэн дэхь нэгэн өвөрмөц үзэгдэл, сонин төрөл болох нь тодорхой байна.
No comments:
Post a Comment