Sunday, February 5, 2017
Thursday, February 2, 2017
Монголын уран зохиол 3-5
Лекц №3
XIII-XIV зууны яруу найраг, магтаал сургаалийн гол онцлог
1740 онд зохиогдсон “Мэргэд гарахын орон” гэдэг түвд монгол толийн оршилд уран зохиолын судлалын зарим асуулт анх тавигдсан байна. Мөн энэ үед Энэтхэгийн уран зохиолын
нэрт онолч Дандины “Яруу найргийн толь” гэдэг уран зохиолын онол монгол хэл дээр орчуулсан Данжуурын дотор хэвлэгджээ.
Эрдэм шинжилгээний хэл найруулга
Эрдэм
шинжилгээний хэл найруулга
Танин мэдэхүйн шинжтэй, хүнд мэдлэг олгоход зориулагдсан найруулгын төрлийг эрдэм шинжилгээний буюу шинжлэх ухааны хэл найруулга гэж болно.
Эрдэм
шинжлгээний найруулга утга зохиолын хэлэнд мөн бичгийн хэлний найруулгад хамаарна. Энэ найруулгын төрөлд олон шинжлэх ухааны салбараар гарч байгаа илтгэл, өгүүлэл, шүүмж, тэмдэглэл, мэдээлэл, бүтээлд өгөх санал, шинжлэх ухааны лекц, ярианы сэдэв өгүүлэл болон сургалт, заах арга зүйн зөвлөмж, гарын авлага, товхимол, сурахбичиг, боловсролын стандарт, хөтөлбөр, нэг сэдэвт зохиол, зохиолын хураангуй зэргийг багтаан авч үздэг.
Монголын уран зохиол Лекц-2
Лекц №2
Монголын
нууц товчооны уран зохиолын судалгааны тойм
Монгол үндэстэний соёлын алдарт дурсгал бичиг МНТ-г XIII
зуунд зохиосон боловч түүнийг жинхэнэ эрдэм шинжилгээний үүднээс судлан шинжлэх болсон нь 100 гаруйхан жилийн түүхтэй юм.
Монголын уран зохиол Лекц-1
Лекц №1
Монголын уран зохиол судлал, хөгжлийн үе шат
XIII зуун
гартал буюу Монголын нэгдсэн улс байгуулагдах үеийг
хүртэл монголчуудын утга зохиол цэвэр нүүдэлчний аман зохиол хэлбэрээр хөгжиж байв. Аман зохиолын гол хэлбэрүүд нь дуу, үлгэр
домог, бөө
мөргөлийн дом шившлэг, сургаал, ерөөлийн үгс,
байлдааны болон ан авын уриа дуудлага, туульс байлаа.
Өргөдөл хэрхэн бичих вэ.
Монголчууд албан бичгийн баримт үйлдэж хөтлөх эртний уламжлалтай ард түмэн. Албан бичгийн хэл найруулга нь тогтсон, өөрийн гэсэн онцлогтой байв. Бичгийн бүтэц нь ч мөн тогтсон загвагтай байжээ. Албан бичгийн маш олон төрөл байдгаас хувь хүний зүгээс хамгийн их шаардагддаг, зайлшгүй бичих шаардлага гардаг албан бичгийн нэг бол яах аргагүй өргөдөл байдаг билээ.
Өргөдөл гэж юу вэ?
Subscribe to:
Posts (Atom)