Sunday, September 23, 2018

Уран зохиолын хэл найруулга


Уран зохиол бол дүр дүрслэлийг үгээр гарган үзүүлэх зорилготой урлагийн нэг төрөл билээ. Тэрээр өөрийн үүргийг уран яруу хэрэглүүр дүрслэх үг хэллэгийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Үүгээрээ бусад найруулгаас эрс ялгаатай ба хэлний бүхий л боломжийг энэ зорилгодоо ашигладаг байна. Уранзохиолын хэл найруулгын онцлог нь:
·                     Уран дүрслэх арга хэргэсэл болсон зүйрлэл, адилтгал, төлөөлөл, ёгтлол, ихэсгэл, багасгал, харьцуулал, харшуулал чимэглэл зэрэг яруу хэрэглүүрийг чөлөөтэй хэрэглэдэг.
·                     Уран зохиолын хэлний бүрэлдэхүүнд нутгийн аялгууны үг, этгээд бүдүүлэг шинэ хуучин үг, ойролцоо, эсрэг утгатай үг зэрэг хэлний бүхий л үг багтана.
·                     Уран зохиолын найруулгад тансаг найруулга (намба найруулга. Ө.наранбат) чухал байр эзэлдэг.
·                     Уран дүрслэл бол цэцэн цэлмэг, яруу сайхан, уянгалаг сонсогдохуйц, тэгсэн атлаа оновчтой ойлгомжтой байх шаардлагатай.
·                     Зохиолын баатрын мэргэжил, зан чанарт тохируулан дүрийг нь: Эрдэмтэн хүний дүрийг гаргахад эрдэм шинжилгээний найруулгыг ашиглан дүрийг гаргахад эрдэм шинжилгээний найруулгыг ашиглан дүрийг тодруулах гэх мэт.
·                     Уран зохиолын хэлэнд өгүүллэгийн хэллэг, баатруудын хэллэгийн аль аль нь байх ёстой байдаг. Тэгэхдээ уянгын зохиолд энэ хоёр зүйлийн хэллэг нэгдмэл байдлаар ордог бол жүжгийн зохиолд өгүүлэгчийн хэл гэж байдаггүй байна.
Адилтгал (сравнение)-ыг уранзохиолын найруулгад хэрэглэх нь:
      Энэ арга бол юмсын адил төсөөтэй шинжүүдийн нэгийнхийг нөгөөгийнхтэй нь зэрэгцүүлэн тавьж тодорхойлдог найруулгын нэг уран хэрэглүүр юм. Энэ үедээ шиг, мэт, адил, өөрцгүй, чинээ гэх зэрэг үгсийг их хэрэглэнэ.
Жишээ нь: Тэр хоёрын нэг Цээмаа хүүхэн, зааны ясан савх шиг цагаан хуруутай гараараа нуурын ус шиг долгиотсон гэзгээ илээд эрвээхэйн далавч шиг эрээн мяндсан алчуураараа янзган нарийнан хүзүүгээ ороогоод салхинд ганхсан хонгор зул цэцэг шиг гунхалзан сууж байна. \Ц.Д. “Чемодантай юм”\
Дэлүүн чинээ аргалыг дээлийн хөдсөөр бүтээсэн байжээ. Ц.Д. “Гологдсон хүүхэн”
      Хэрэв адилтгалыг буруу хэрэглэвэл уран яруу биш, харин ч найруулгын сулруулдаг. Адилтгалын бусад төрлийн ялангуяа сонин нийтлэлийн, эрдэм шинжилгээний найруулгад зайлшгүй газарт нь бага зэрэг, гэхдээ урнаар дүрслэх зорилгоор хэрэглэдэг.
     Зүйрлэл (метафора)-ийг уран зохиолын найгуулгад хэрэглэх нь:
     Энэ арга бол дүрслэх гэж буй юмныхаа гол шинжийг тов тодорхой харуулахын тулд өөр юмны нэрээр утга шилжүүлэн зүйрлэж урнаар илтгэдэг далд шинжтэй адилтгал юм. Далд адилтгал гэдгийн учир нь “мэт, шиг, адил” гэх мэт үгсийг хэрэглэдэггүй, холбоо үг бүтэн өгүүлбэрийн бүтэц бүхий зураглал хэрэглэдэг. Иймд адилтгал, зүйрлэл хоёр хутгаж ойлгож болохгүй юм. Жишээ нь: Ц.Дамдинсүрэн Хоёр настай Ро” шүлэгтээ:
    Аавдаа алт болсон, ээждээ эрдэнэ болсон... гэж хүү нь эх эцэгтээ хичнээн үнэ цэнэтэй болохыг алт эрдэнээр зүйрлэж урласан хэллэг хэрэглэсэн байх юм. Энд “болох” гэдэг, үгийг хэрэглэсэн, ор нь ч энэ үгийг зүйрлэлд түгээмэл хэрэглэдэг байна.
    Харшуулал (антитеза)-ыг уранзохиолын найруулгад хэрэглэх нь:
    Энэ арга уранзохиолд эсрэг шинжүүдийг зэрэгцүүлэн харуулахад уг шинжүүдийг харшуулан хам хэрэглэх замаар ялгааг нь улам тодорхой болгож үзүүлдэг яруу хэрэглүүр юм. Ингэхэд тус хоёр ухагдахууны ялгаа зааг тов тодорхой болж дүрслэгддэг байна. Жишээ нь: “Чанцал сэтгэл булаасан сайхан эрийн цог жавхлангий өмнө бишүүрхэх, баясах хослон байвч...” гэж С.Эрдэнэ “Малын хөлийн тоос” өгүүлэлдээ харшуулал хэрэглэн Чанцалын сэтгэл хөдлөлийн хоёр талыг урнаар илэрхийлжээ. Мөн Д.Нацагдорж харш хоёр байдлын эсрэгцлийг дүрсэлсэн нэгэн өгүүллээ “Цагаан сар ба хар нулимс” гэж нэрлэсэн нь харшууллыг уранзохиолын гарчигт ч хэрэглэж болдогийг үзүүлсэн жишээ мөн билээ.
     Харшууллыг нийтлэлийн найруулгад нэлээд хэрэглэдгийг бид сонин сэтгүүлийн хэллэгээс элбэг харж болно. Уранзохиолд бол харшууллыг оновчтой хэрэглэж чадваас зохиолын баатрын дүр, үйл явдлын шинж тун ч тодорхой болох юм.
     Хэвшмэл хэллэг (фразеология)-ийг уранзохиолын найруулгад хэрэглэх нь:
     Энэ аргыг уранзохиолын найруулгад их хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд олон үгээр илэрхийлэх санааг оновчтой хоёр гуравхан үгэнд хураангуйлан, сонирхолтой, цэцэн цэлмэг хэллэгээр дүрсэлдэг уран сайхны яруу хэрэглүүр юм.
     Хэвшмэл хэллэг улс орон бүрт бий боловч, тухайн орны өвөрмөц онцлог, зан заншил туссан байх тул түүнийг орчуулахад нэлээд амаргүй, гагцхүү орчуулж хэрэглэх орны онцлогт дүйлгэн орчуулах шаардлага байдаг. Хэвшмэл хэллэг ба хэлц үг нь хүмүүсийн сэтгэл санааны байдал, далд утгыг маш оновчтой, уран сайхнаар илтгэдэг онцлогтой. Мөн ийм хэллэгийн доторх үгийг өөрчлөх, байрыг солиход утга санаа алдагддаг тал бий. Жишээ нь: “Чам шиг хорголоо тоолсон наймаачин бидний аяыг дагахгүй шүү дээ” \Ч.Л. “Тунгалаг тамир”\ Энэ өгүүлбэрийн “хорголоо тоолсон” гэдэг үгийг “нарийн, харамж” гэсэн утга гаргахдаа хэрэглэсэн нь үнэхээр уран атлаа цаад хүний хорыг маажиж чадсан, хошин хоржин үг болж чадсан нь илэрхий байна. Энд өгүүлэгчийн сэтгэлийн өнгө аяс хэрхэн сайн тодорч буйг ч бид харж байна.

   Уранзохиолын хэлд зүйр цэцэн үг, ардын аман зохиолын төрөл түүний нэг чухал яруу хэрэглүүр болж байдаг. Жишээ нь: “Энэ буруу ишилсэн сүх шиг банди ингэж явсаар байгаад нэг мэдэхэд дээш харъя тэнгэр хол, доош харъя газар хатуу гэгч ч болно доо яана?”

    Өвөрмөц хэллэг, хэлц үгийг бичиж, орчуулж байгаа зохиол бүтээлдээ зохистой хэрэглэж чадвал зохиолын хэл чансаажиж, уншигчийн сэтгэхүйг ч тэр хэмжээгээр хөгжүүлэх танин мэдэхүйн ач холбогдолтой юм.
                 Уранзохиолын найруулгад авианы хэрэглүүрийг ашиглах нь:
    Авиазүйн найруулгазүйд оруулан авч үзэж болох хэрэглүүр уранзохиолын хэлд элбэг тохиолддог. Ялангуяа шүлэг, яруу найраг жүжгийн зохиол зэрэгт ихээхэн хэрэглэгдэж, өгүүлж буй зүйлийг амьдлиг уран гоё болгоход тусалдаг. Өөрөөр хэлбэл уншигчийн нүдэнд харагдан чихэнд сонсогдтол дүрслэн үзүүлэх шаардлага гарвал дуу чимээ, авианы чимэг хэрэгтэй,
    Их зохиолч Бямбын Ренчин, авиа давтах ёсыг монгол шүлэг болон ардын аман зохиол, билигт их хэрэглэдэг, нэг ёсны яруу найргийн чимэглээний зүйл мөн гэж тэмдэглэжээ. Энэ талааар Ц.Баярсүрэн, Ц.Сүхбаатар, Д.Отгонсүрэн нарын <<Монгол хэлний найруулгын төрөл>> хэмээн бүтээлд
Хан тэнгэрийн цахилгаан
                                                         Хар хаданд туссан мэт
                                                      Хард ярд гэтэл цавчилдана хэмээн и,а,х,р,д,т,н,ц,ч, авианууд тэнгэрийн дуу, цахилгаанд давтагдах мэт айхтар их чимээ гаргадгийг авиа давтан дуурайх байдлаар дүрсэлсэн тухай жишээлж авчээ. Мөн энэ шүлэгт тэнгэрийн хүчирхэг дуун хатуу ханан хаданд тусахад хавирах мэт их дуун гарсан адил сэтгэгдэл төрөхөөр дүрсэлсэн байна.
   



Мөн, яруу найрагч Бэгзийн Явуухулан:
                                                         Дорнод нутгийнхан уулсад
                                                         Ойрдоон би очсонгүй ээ.
                                                          Дурлам ягаан цэцгийг нь
                                                          Хавьдаан би үнэрлэсэнгүй ээ. Гэж нэгэн бүтээлдээ сонсголонт авиануудыг олноор нь оруулсан байна.
    Ер нь авианы найруулгын тухай авч үзэхэд аялгын арга, авиа зохицуулах арга, авиа дуурайх арга, холбоц буюу авиа давтах аргуудыг заавал дурдах ёстой. Эдгээр арга тус бүр найруулгын нарийн үүрэг зориулалт бүхий билээ. Тухайлбал: Аялгын арга нь дууны хүч, өндөр, нам, удаан түргэнээр тодорхойлогдох бөгөөд энэ нь өгүүлэгчийн сэтгэлийн аясыг илэрхийлэн тухай өгүүлэмжинд утгын нарийн ялгааг гаргаж өгдөг баайна. Жишээ нь: Дахиад л очихоос биш дээ. Энэ өгүүлбэрт <<дахиад л>> гэдэг үгийн <<л>> -нь дургүйцсэн, ундууцсан санааг тодруулан чимж өгч байна.
    Авиа зохицуулах арга нь тухайн өгүүлж байгаа зүйлд нийцэхүйц тийм авиаг сонгон хэрэглэдэг онцлогтой. Жишээ нь:
    Горхихонд гойд сонин нэр үгүй.
    Годхийсэн <<горхи>> гэдэг нэр бий,
    Авиа дуурайлган найруулах арга нь дүрслэх гэж байгаа зүйлийнхээ дуу чимээг төлөөлөн илэрхийлчихэж болмоор тийм авиаг дуурайлган авч хэрэглэдэг онцлогтой ажээ. Жишээ нь: Сум чихний хажуугаар шун шун хийлгэн пижигнэнэ.
     Холбоц буюу авиа давтах арга нь яриаг яруу сонсголонтой болгох зорилготой бөгөөд ижил авиаг ойр ойрхон давтаж дүрслэл хэмнэлийг улам бүр тодруулдаг арга юм. Жишээ нь:                                   
                                                    Нэгдэлч олон нь шивэр авир ярилцахад
                                                    Нэгдлийн дарга Насан гуай сэм сэм сонсчихжээ.
    Уранзохиолын найруулга бусад төрлийн найруулгыг бодвол хэлний яруу хэрэглүүрүүдийг чөлөөтэй хэрэглэдэг. Тухайлбал, ёгтлол (аллегория), хэтрүүлэл (гипербола), егөөдөл (ирония), багасгал (литота), төлөөлөл (метонимия), үг тонгорох (инверсия), солбилцлол (антономазия), гажилт (эпострофа),товчхон үг хэллэг (лаконизм), өрнүүлэл (нарастание), жаазлалт (обрамления), эсрэг хэлхэц (оксюморон), хүншүүлэл (олицетворение),зэрэгцүүлэл (параллелизм), тойруулал (перифраза), нуршилт (плеоназм), давталт (повтор), залган давтах (подхват), холбоос олшруулалт (полисиндетон), яруу асуулт (риторический вопрос), гашуун егөө (сарказм), орхилт (умолчание), эерүүлэл (эвфемизм), чимэг үг (эпитет), зэрэг өдий төдий найруулгын уран хэв маягийг хэрэглэдэг ажээ.
     Уранзохиолын хэл найруулгыг судалсан олон эрдэмтэд уран зохиолын хэл найруулгын онцлогийн талаар дараах саналуудыг дэвшүүлжээ. Жишээ нь: Д.Э.Розенталь уранзохиолын хэл найруулгын онцлогийг:
Хэлний болон гоозүйн нэгдмэл үүрэгтэй
·                     Олон найруулгын шинжийг багтааж байдаг
·                     Дүрслэн илэрхийлэх арга хэрэглүүрийг өргөн ашигладаг
·                     Уран бүтээлчийн хувийн арга барилаар бичигддэг гэх мэт ерөнхий онцлогийг нь дурьдсан байна.

Албан бичгийн найруулга

Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан бичгийн хэл найруулга гэнэ. Албан бичгийн найруулгад албан байгууллага, иргэд хоорондын харилцаанд хэрэглэж байгаа тогтоол, зарлиг, тушаал, захирамж, албан даалгавар, удирдамж, протоколь, албан тоот, төлөвлөгөө, тайлан, илтгэл, илтгэх хуудас, акт, гэрээ, тодорхойлолт, нот бичиг, мэдэгдэл, хууль дүрэм, заавар, өргөдөл, баримт зэргийн зохион байгуулалт- захирамжлал, гадаад харилцааны, хууль эрхийн, санхүүгийн баримт бичгийн хэл найруулга хамаарна.
     Албан бичгийн найруулгад хамаарах эдгээр баримт бичгүүд өөр өөрийн бүтэц, бичлэг, хэмжээгээрээ ялгаатай боловч найруулгад баримтлах нийтлэг шинж нь адил билээ. Албан бичгийн хэл найруулга нь цэвэр загварт шинжиэй учраас утгазохиолын бичгийн хэлний хэм хэмжээг хамгийн чинд баримтлах ёстой байдаг.
    Албан бичгийн хэл найруулга бичгийн найруулгад багтах бөгөөд үүрэг, зорилго, онцлог, үгсийн сангийн бүрэлдэхүүн, загвар зэргээрээ бусад бичгийн найруулгаас өөр. Тухайлбал, албан бичгийн загвар гэхэд л төрөл төрлөөрөө хоорондоо ялгаатай.
    Монголчууд албан баримт бичиг үйлдэж, хөтлөх эртний нарийн уламжлалтай байв. Өөрөөр хэлбэл, албан бичгийн найруулгыг найруулгын болон, алдаа мадаггүй нягт нямбай бичих зарчим бүр эртнээс л хатуу баримтлагдаж ирсэн байна. Тэр ч байтугай албан бичгий үг үсэг ташаарах, орхиж гээх, утга санааг гаргах, тамга тэмдэг буруу дарах зэрэг алдаа гаргавал бичээчид хатуу шийтгэл оноодог байсан байна.
    Албан бичгийн найруулгад дараах шаардлага тавигдана:
1.                  Маш ойлгомжтой, энгийн тодорхой байх.
2.                  Албан бичгийн төрөл тус бүрийн тогтсон хэлбэр загварыг баримталж бичих.
3.                  Доторх агуулга нь үнэн зөв, албан бичгийн үйлдсэн хүний нэр хаяг, бичсэн он, сар өдөр тодорхой үнэн зөв байх.
4.                  Ёгт, хошиг шог, егөөдсөн гэх мэт шилжсэн утгатай үг, далд утга хэрэглэдэггүй. Учир нь энэ нь албан бичгийн найруулгын туйлын ойлгомжтой байх гэдэг шаардлагатай холбоотой.
5.                  Уран сайхны янз бүрийн арга зэрэг чөлөөт найруулгыг хэрэглэдэггүй.
   Албан бичгийн хэрэглэх хүрээ, хэлбэр, загвар, үүрэг, зорилгоос хамааран үгсийн сангийн бүрэлдүүлбэр нь бусд найруулгаас ихээхэн өвөрмөц байдаг. Энэ онцлогийг дараах есөн зүйлээр тодруулъя.
1.                  Товч тодорхой бичих шаардлагын улмаас хэлний хэмнэлийн зарчмыг чихалчилж, чимэг, тодотгол үг бага хэрэглэнэ.
2.                  Албан бичгийн төрөл зүйлүүдэд тус тус орж хэвшсэн цөөн хэдэн үгийг заавал хэрэглэнэ. Тухайлбал, тушаал, тогтоол, захирамжид ордог үгс, баримтад ордог үгс, өргөдөл болон тайлан, хурлын тэмдэглэл зэрэгт ордог үгс гээд тус бүр өөр юм.
3.                  Харилцаж байгаа байгууллагын онцлог, албан бичигт юуны тухай бичиж байгаа зэргээс хамаарч мэргэжлийн үг хэллэг ихээхэн хэрэглэгдэнэ. Жишээ нь: санхүүгийн тайлан тэнцэл, эмнэлгийн өвчний түүх, оношлогоо дүгнэлт, эмийн жор, гэх мэт цөм өөрийн үг хэллэг, хэв загвартайгбид мэднэ.
4.                  Албан бичгийн найруулгад албархаг үг, хүндэтгэлийн үг, хүсэмжилсэн эсвэл зөвшөөрсөн, татгалзсан зэрэг үг хэллэгүүд их хэрэглэгдэнэ. Жишээ нь: -х зорилгоор, үүнээс уламжлан, энэ мэт байдлаас үзвэл, үүний тул өргөн барив, тушаахын учир гэх мэт.
5.                  Албан бичгийн хэл найруулгад утга бүрхэг, эргэлзээтэй, салаа утга гарахаас болгоомжилж, үгийг шууд утгаар бичиж найруулна.
6.                  Этгээд, бүдүүлэг үг хэллэг, нутгийн аялга үг, хуучин үг хэллэг хэрэглэдэггүй. Харин нэртомьёо, шинэ үг хэллэгийг шаардлагатай гэж үзвэл тодорхой хязгаартай хэрэглэх ба тайлбар зүүлт хийх ёстой.
7.                  Албан бичгийн найруулгад хар яриа ордоггүй.
8.                  Найруулга дундын гэж нэрлэгддэг нийтийн түгээмэл үг хэллэгийг чухалчилж, бүхэнд ойлгомжтой байлгах талыг эрхэм болгодог.
9.                  Албан бичгийн найруулгад хүний сэтгэл хөдлөлийн өнгө аяс төдий л тусдаггүй. Харин уриа лоозон, тунхаглал, мэдэгдэл, эсэргүүцлийн нот бичиг зэрэг зоригжуулсан, жигшин буруушаасан, зэмлэсэн, няцааж эсэргүүцсэн зэрэг аяс хэмжээгээр тусаж болдог.
10.              Албан бичгийн найруулгын нэг онцлог бол идэвхтэй үгсийг л хэрэглэх бөгөөд мөн нэг хэвшмэл үгийн давтамжийн тоо олон байдагонцлогтой. Үүгээрээ уран зохиол болон сонин нийтлэлийн найруулгаас эрч ялгардаг.
Албан бичгийн найруулга нь утга зохиолын хэлэнд хамаарах тул утга зохиолын дөрвөн хэм хэмжээг чанд баримтална. Энэ нь:
·                     Зөв дуудахзүйн хэм хэмжээ
·                     Зөв бичихзүйн хэм хэмжээ
·                     Хэлзүйн хэм хэмжээ
·                     Үгийн сангийн хэм хэмжээ

Албан бичгийн найруулгын үгийн сангийн онцлог: Албан бичгийн найруулгад дээрх үндсэн онцлогоос гадна үгийн сан, үгийн утгазүй, үгзүй, өгүүлбэрзүйн хувьд ч мөн өвөрмөц онцлогтой.
·                     Аливаа хэлний үгийн санг идэвхтэй, идэвхгүй гэж хоёр ялгах ба албан бичгийн найруулгад идэвхтэй үгийн санг хэрэглэнэ. Энэ нь албан бичгийн ойлгомжтой байх шаардлагатайнх юм. Уран зохиол, нийтлэл, ярианы найруулгад нэг үгийг олон давтаж ойр ойр хэрэглэхийг татгалздаг бол албан бичиг, хууль зэрэгт нэг үгийн ойролцоо давтах нь элбэг тохиолдоно. Үгийн сангийн гарлын үүднээс үзвэл, албан бичгийн үг монгол хэлний үгийн сангийн үндсэн үгс байдаг.
·                     Ажил мэргэжлийн \арбитр, менежер\ үгс, цол зэргийн \профессор, доктор, Sc.D\ нэр, мөн байгууллагын нэр хаяг \прокурор, институт, кино театр, бригад\, цэн хэмжээний нэр \кг, метр\, улс төрийн үг хэллэгийг \парламент, лоббидох\ гадаад үг нэр томьёогоор илэрхийлж болно.
·                     Нийтэд тархаагүй, зөвхөн мэргэжлийн хүрээнд хэрэглэгдэхүг, нэр томьёог тухайн салбарын албан бичигт хэрэглэнэ. Жишээ нь: мах бэлтгэл, сургалт хүмүүжил, одон орон гэх мэт.
·                     Шаардлагатай гэж үзвэл түүхэн үгийг хязгаартай  хэрэглэх бөгөөд ойлгомжтой байх үүднээс тайлбар зүүлт хийнэ.
·                     Албан бичгийг орчин цагийн монгол хэлний утгазохиолын хэлээр бичнэ. Нутгийн аялгууны үгийг хэрэглэдэггүй.
Албан бичгийн найруулгын утгазүйн онцлог: Албан бичгийн найруулгын чанар, үгийн утгыг хэрхэн тохируулснаас ихээхэн шалтгаална. Албан бичгийн үг утгазүйн хувьд дараах хэдэн онцлогтой.
·                     Албан бичигт аливаа үг ихэвчлэн шууд утга, энгүүн утгаар ордог. Сэтгэл догдлолын утгыг бараг хэрэглэхгүй.
·                     Албан бичгийн найруулгад үгийг жир утгаар хэрэглэнэ. Дүрсэлмэл утгаар хэрэглэдэггүй. Дашдоржийн Нацагдорж нэгэн шүлэгтээ монгол эхийг “Монголын үзэсгэлэнт саран гоо намайг төрүүлсэн ижий” хэмээн дүрслэн жишсэн байдаг нь дээрх утгын тодорхой жишээ билээ.
·                     Үгийн зүйрлэмэл утгыг албан бичгийн найруулгад төдийлөн хэрэглэдэггүй билээ.
Албан бичгийн найруулгад төсөөллийн утгыг хязгаартай хэрэглэнэ.    

Friday, May 18, 2018

Монгол хэлний найруулга зүй


Лекц №1
Монгол хэлний хөгжлийн
түүх, түүний үечлэл
Монгол хэлний гарал үүсэл
 Монгол хэл нь Алтайн язгуурын хэл хэмээн нэрлэгддэг эртний нэгэн хэв шинжит хэлнээс салбарлан гарсан бөлөг хэлэнд багтдаг бөгөөд авианы тогтолцоо, үгийн бүтэц, хэлзүйн, өгүүлбэрийн байгуулал хийгээд үгсийн үндсэн сангийнхаа талаар биеэ даасан онцлог шинжийг бүрдүүлсээр ирсэн олон мянган жилийн баялаг түүхтэй эртний хэлнүүдийн нэг юм. Монглчууд дээд өвөг нь Алтайн нуруунаас Хянганы уулс,Байгаль нуураас Их цагаан хэрэм хүртлэх өргөн уудам нутагт олон үе дамжин нүүдэллэсээр ирсэн бөгөөд тэдгээр нь Чингис хааны эзэнт гүрний үеийг хүртэл бие биеэсээ харьцангуй ялгаатай янз бүрийн аялгуунуудаар ярилцаж байжээ.
МЭӨ-3 зууны үеэс эхлэн түүхийн тавцанаа тодрон гарч ирсэн хүннүчүүд нь улам бүр Хүчирхэгжин, түрэг, монгол,түнгүс зэрэг Төв Азийн олон овог аймгуудыг өөртөө нэгтгэсэн их гүрнийг байгуулж,гурван зуу гаруй жил оршин тотнож байсан боловч тэдний гарал үүсэл, удам угсаа, хэл соёлын хамаарлын тухай асуудал эдүгээ хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүй, олон талаар маргаантай хэвээр байсаар байна. Тухайлбал,зарим эрдэмтэд хүннүчүүдийг түрэг хэлтэн гэж үзсэн байхад, нөгөө зарим нь монгол хэлтэн гэж үзсээр иржээ. МЭ-1 зууны үеэс хүннү гүрэн сулран задарч, улмаар түүний орон суурин дээр сянби, уханьчуудын аль аль нь монголчуудын дээд өвөг байжээ. Сяньбичууд нь Байгаль нуураас урагш, одоогийн монгол улсын зүүн хойд талын нутаг болон түүнтэй зэргэлдээх хятадын нутгаар оршин сууж байсан бөгөөд түүнд багтаж байсан олон аймгуудын дотроос хамгийн томоохон нь тоба байжээ.
Тобачууд нь уулаас сянби гаралтай учир тэд бас сянби хэлээр ярилцаж байсан гэдэг нь маргаангүй бөгөөд тэдний удам угсааны жижиг аймаг улсууд ч мөн тэрхүү хэлээр ярьж, бичиж байсан гэж зарим эрдэмтэд тэмдэглэсэн байна. Эртний сянби хэлний онцлог шинжийн талаар эдүгээ тодорхой мэдэх аргагүй боловч Вэй шү,Сүй шүзэрэг хятадын түүхэн сурвалж бичгүүдийн дотор сяньби хэлний зарим үгс хятад үсгээр дам тэмдэглэгдэн үлдсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татсаар иржээ.Дээр дурдсан сурвалж бичгүүдэд байгаа сяньби,тоба хэлний үгсийг японы эрдэмтэн Л.Базин, Унгарын эрдэмтэн Л.Лигети зэрэг эрдэмтэтд сонирхон судалж, баримжаалан  уншсан нь тухайн хэлний талаар эдүгээ бидэнд бидэнд мэдэгдэж байгаа гол баримт болж байна.  төлөв эрхэлсэн ажил алба, зэрэг тушаалын холбогдолтой оноосон нэрс хийгээд төрөл садын холбогдолтой цөөн тоны үгсийн таамаглан уншсан тэдгээр судалгаанаас сяньбичуудын хэлний онцлог шинжийг тодорхой мэдэх аргагүй боловч түүний ерөнхий зүйн тогтолцоог баримжаалан таамаглаж болно. Хятад үсгээр тэмдэглэгдсэн сяньби үгсийн дотор түрэг үгс цөөнгүй байна гэж зарим эрдэмтэд үздэг бөгөөд үүнээс үндэслэн сяньби хэлний тоба аялгууг түрэг-монгол хэлний холимог шинжтэй байжээ гэсэн дүгнэлт ч бас гарсан байна. Энэ нь угтаа түрэг,монгол угсаатнууд холилдон сууж байсантай төдийлөн холбоотой бус, харин алтайн язгуур хэлнүүдийн үгсийн сангийн нийтлэг шинжтэй шууд холбоотой бөгөөд тэрхүү сяньби аялгуу нь угтаа эртний монгол хэлний нэгэн аялгуу байсан гэдэг нь маргаангүй билээ. Сяньбичуудын дараа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн жүжанчууд нь мөн л монгол хэлтэн байсан бөгөөд жүжан хэлний өргөмжилсөн үгс, хүний нэр, газар усны нэр зэрэг цөөн тооны үгс хятадын түүхийн зарим сурвалж бичигт тэмдэглэглэн үлджээ. Гэвч тэдгээр үгсийг хэл шинжилэлийн үүднээс нарийвчлан судалсан судалгаа одоогоор хараахан гараагүй учир жүжан хэлний онцлог шинжийн тухай асуудал ч мөн нэн бүрхэг бүдэг хэвээр байна. МЭ-4 зууны үеэс эхлэн түүхэнд анх тэмдэглэгдэж, 10 зууны үеэс умард хятадыг түрэн эзлээд, 907 оноос 1125 оныг хүртэл Ляо хэмээх эзэнт улсыг мандуулж Хятадууд нь угтаа эртний сяньбигаас тасран гарсан монгол угсаатан мөн бөгөөд тэд эртний  монгол хэлний тодорхой нэгэн аялгуугаар ярилцаж байсан нь эргэлзээгүй.Энэ талаар японы эрдэмтэн Д.Тамура, францын эрдэмтэн П.Пелльо, Л.Амби унгарын эрдэмтэн Л.Лигети, Г.Кара нарын 
Зэрэг эрдэмтэд бараг нэгэн саналтай байсан бөгөөд жараад оны дундуур зөвлөлтйн эрдэмтэд хятан бичгийн дурсгалуудыг цахим тооцоолон бодох машинд оруулан судлаад түүний үгийн бүтэц, хэлзүйн хэлбэр дээр тулгуурлан Хятанчуудын хэл нь хэл нь монгол хэлний бөлөгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан билээ. Хятанчууд нь 920 онд хятад утгын бичгийн дүрс дээр тулгуурлсан гурван мянга гаруй үсэг бүхий Их бичиг гэгчийг зохиож, улмаар түүнээс тавхан жилийн дараа 925 онд хятаныБага бичиг-ийг зохион хэрэглэжээ. Зарим түүхэн сурвалж бичигт дурдсанчлан харьцангуй цөөн үсэгтэй, нэгэн үгэнд орсон үсгүүдийг хамт бичдэг зэрэг онцлог шинж бүхий тэрхүү Бага бичигнь сонирхолтой таамаглалыг акад. Л.Лигети анх дэвшүүлсэн билээ. Харин харамсалтай нь тэрхүү Бага бичиг ээр тэмдэглэсэн бичгийн дурсгал уламжлан үлдээгүй байна. Ер түүхэнд тэмдэглэгдсэнээс үзвэл, хятаны эрдэмтэд хятадын түүх, уран зохиолын өдий төдий бүтээлийг хятан хэлээрээ орчуулж байсан төдийгүй, биеэ даасан утга зохиолын хэлтэй байсан бөгөөд энэ бүхэн нь цөм шинэ тутам зохиогдсон хятан бичгээр бичигдсэн байжээ. Эдүүгээ бидний үед хятаны бичиг-ийн нилээд олон дурсгал уламжлан үлдсэн бөгөөд японы эрдэмтэн К.Ширатори, С.Мураяма, Д.Тамура,францын эрдэмтэн Л.Амби, америкийн эрдэмтэн Т.Каррол, орсын эрдэмтэн Л.Рудлов, В.С.Стариков, В.С.Таскин, Э.В.Шавкунов нарын зэрэг олон эрдэмтэд тэдгээрийг тайлан унших оролдлого хийж, нилээд олон үсгийг оноон тогтоосноос гадна бас цөөвтөр үгсийг баримжаалан уншсан байна.Одоогоор баримжаалан уншсан тэдгээр цөөн үгсийн хүрээнд хятан хэлний онцлог шинжийг тодорхой мэдэх боломжгүй билээ. Хэдий тийм боловч тухайн хэл нь нэг талаар, бүр дунд үеийн монгол хэлний шинжийг тусгасан мэт харагдаж байгаа бөгөөд үүнийг зарим эрдэмтэд тухайн хэлний нутгийн аялгуунуудын ялгаагаар тайлбарлаж байна. Хятаны бичгийн дурсгалыг судалсан эрдэмтдийн зарим нь хятанчуудыг түнгүс-манж хэлтэн гэж, бас зарим нь түрэг хэлтэн байсан гэж үздэгийг энэ дашрамд дурдъя. ХIII зуунаас өмнөх үеийн нүүдэлчин монгол аймгуудын нийгэм-эдийн засгийн тогтолцоо, шашин шүтлэг, гадаад орчны нөлөөлөл хийгээд бичиг соёлын байдлыг олон талаас нь авч үзвэл, тэдний хэл аялгуу нь бүтэц тогтолцооныхоо талаар ерөнхийдөө адил байсан боловч бие биеэсээ харьцангуй ялгаатай олон аялгуунуудаас бүрдэж байсан гэдэг нь эргэлзээгүй билээ.

VIII-IX зууны үеэс Онон, Хэрлэнгийн монгол аймгууд өөр хоорондоо нэгдэн, аймгуудын холбоо тогтоож, X-XI зууны үеэсХамаг Монголулс бүрэлдэн тогтож, улмаар XIII зууны үеэс монголын нэгдсэн гүрэн байгуулагдсан зэрэг нь нийт монгол туурагтнуудын нийгэм-соёлын нэгдлийг хангахад нэн чухал алхам болсон бөгөөд энэ нь олон монгол аялгуунууд улам бүр ойртон нягтархад ч зохих түлхэц болжээ. Үүнийг бид хятад, дөрвөлжин, араб үсгээр тэмдэглэсэн бичгийн дурсгалуудын хэлний баримтуудаас тодорхой харж болно. Хэдий тийм боловч монголын нэгдсэн гүрний зах хязгаараар нутаглаж сууж байсан ойрд, буриадууд нь хэл аялгууныхаа эртний өвөрмөц шинжийг хадгалсаар байсан нь тодорхой билээ.
Ер монгол хэлний хөгжлийн нэн эрт үеийн онцлог шинжийг тусгасан бичгийн дурсгал уламжлан үлдээгүй учир тэр үеийн хэлний онцлог шинжийг хэлний бодит баримтаар тодорхойлон гаргах боломжгүй билээ. Гэвч хэлний хөгжлийн түүхэн хандлага хийгээд авианы хувьсан хөгжих ерөнхий зүй тогтлын үүднээс монгол хэлний хөгжлийн нэн эрт үеийн үндсэн онцлог шинжүүдийг хэлшинжлэлийн аргаар сэргээн тогтоох боломжтой юм.




Монгол хэлний хөгжлийн
түүхийг үечлэх нь
Аливаа хэлний хөгжил хувьсал,түүний туулан өнгөрүүлсэн хэв шинжүүдийг хэлшинжлэлийн үүднээс бүхэлд нь авч үзэхийн тулд тухайн хэлний туулан дамжин өнгөрүүлсэн үе шат тус бүрийн онцлог шинжийг баримжаалан тогтоох нь чухал билээ.Үүний тулд юуны өмнө уул хэлнийхээ түүхэн хувьслуудыг зохих хэмжээгээр хадгалан үлдсэн бичгийн дурсгалууд хийгээд амьд хэл аялгуунуудын бодит материалыг олон талаас нь нарийвчлан судлах шаардлагтай.Хэрэв тухайн хэлнийх нь эртний шинжийг тусгасан бичгийн дурсгал уламжлан үлдээгүй нөхцөлд түүнийг бүтэц тогтолцооны аргаар баримжаалан тогтоох боломжтой юм. Тийнхүү сэргээн хэв шинжүүдийн тоо ба чанарын ялгаан дээр нь тулгуурлан тухайн хэлнийхээ хөгжлийн түүхийг үечлэн хуваадаг байна.
Монгол хэл нь олон мянган жилийн турш хэлний хөгжлийн нэгэн хэвшлээс нөгөө хэвшилд дэвших замаар хувьсан хөгжсөөр ирсэн бөгөөд түүний тодорхой нэгэн үеийн хэв шинж нь нэг талаар өмнөх үеийнхээ хөгжлийн үр дүн нь болж,нөгөө талаар дараа үеийнхээ хөгжлийн эх сурвалж нь болсоор иржээ.Тийм учраас монгол хэлний хөгжлийн түүхийг авч үзэхдээ түүний дамжин өнгөрүүлсэн үндсэн хэв шинжүүд дээр нь тулгуурлан, авианы тогтолцоо, үгийн бүтэц, хэлзүйн хэлбэр, өгүүлбэрийн байгуулал, үгсийн сангийнхаа талаар бие биеэсээ ялгагдах онцлог шинж бүхий тодорхой үе шатуудыг зааглан тогтоох ёстой. Энэ зорилгын үүднээс хэл шинжлэлчид монгол хэлний хөгжлийн түүхийг цуваа цагийн үүднээс үечлэн хуваасаар иржээ. Хамгийн анх оросын нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцовмонгол бичгийн хэлийг халхын аман аялгуутай харьцуулсан хэлзүйн хэмээх алдарт бүтээлдээ монгол хэлний хөгжлийн түүхийг дөрвөн үндсэн үе шат болгон үечилжээ.
1. Нийт монгол хэл
2. Эртний монгол хэл
3. Дундад үеийн монгол хэл
4. Орчин үеийн монгол хэл
Тэрвээр өвөг алтайн хэлнээс түрэг,түнгүс зэрэг хэлнүүд биеэ даан салбарлан гарсан тэр үедНийт монгол хэл-ийг, монгол бичгийн хэлний суурь аялгуу хэвшин тогтсон тэр үедЭртний монгол хэл-ийг, XIII-XIV зууны монгол хэл бүрэлдэн тогтсон тэр үедДунд үеийн монгол хэл-ийг, түүнээс хойшхи үеийн монгол хэлийгОрчин үеийн монгол хэл-ний үед тус тус хамааруулан үзсэн байна. Хожим акад. Л.Лигети монгол хэлний хөгжлийн түүхийг мөн дөрвөн үе шат болгон үечилсэн боловч үе тус бүрийн эзлэх цаг хугацаа, хэлний онцлог шинжийн талаар өөр үзэл баримтлал дэвшүүлэщжээ. Тухайлбал, XIII-XIV зууны үеийн монгол бичгийн дурсгалуудад үндсэн шинж нь илэрч буй тэр үеийгДундад үеийн монгол хэл-ний үед,түүний өмнөх угтал үеийг Эртний монгол хэл-ний үед тус тус хамааруулан үзсэн байна.
Мөн профессор Н.ПоппеМонгол хэлнүүдийн харьцуулсан судалгааны удиртгалгэдэг номдоо монгол хэлний хөгжлийн түүхийг:
1.Нийт монгол хэл(нэн эртний үеэс XII зуун хүртэл),
2.Дундад үеийн монгол хэл(XIII-XIV зуунаас XVI зуун хүртэл),
3.Орчин үеийн монгол хэл(XVI зуунаас хойшхи үе) гэсэн гурван үе шат болгон хувааж,үе шат тус бүрийн үндсэн онцлог шинжүүдийг хэлний тодорхой баримтуудаар тоймлон гаргасан байна.Монгол хэлний хөгжлийн түүхийг нэхэн судлахад нэг талаас,алтайн хэлшинлэлийн онолын чигбаримжаанас гадна түүний зуу зуун жилийн хөгжлийн онцлогийг тусгасан бодит гэрч баримт зайлшгүй хэрэгтэй.Тийм гэрч баримт нь нэг талаас,монгол хэлний хувьсан хөгжих ерөнхий зүй тогтол,нөгөө талаас,алтайн хэлшинжлэлийн онолын үндсийг гол баримжаа болгох нь зохилтой.Гэвч монгол хэлний урт удаан түүхэн хөгжлийг нарийвчлан судлаж,үечлэн хуваахад онолын чиг баримжаанаас гадна түүний зуу зуун жилийн хөгжлийн онцлогийг тусгасан бодит гэрч баримт зайлшгүй хэрэгтэй.Тийм гэрч баримт нь нэг талаас,монгол хэлний хөгжлийн харьцангуй эрт үеийн онцлогийг тусгасан бичгийн дурсгал,нөгөө талаас,орчин үеийн амдь хэл аялгуунуудын материал юм.Сүүлийн хагас зуугаад жилийн дотор монгол хэлний судлалд урьд өмнө төдийлөн мэдэгдээгүй байсан өдий төдий бичгийн дурсгалууд болон амьд хэл аялгуунуудын материалыг нарийвчлан судалсан олон тооны доривтой бүтээл гарсан нь энэ талаар чухал алхам боллоо.Ер эдүгээ бидэнд уламжлан үлдсэн монгол бичгийн хэлний дурсгалуудын хамгийн эртнийх нь бүтээгдсэн цаг үеийнхээ хүвьд XII зууны тэрүүн хагаст холбогдох боловч тэдгээр дурсгалуудад тусч байгаа хэлний онцлог шинж нь түүнээс хэдэн зуун жилийн өмнөх үед холбогдоно.Тиймээс XIII-XVI зууны үеийн монгол бичгийн дурсгалуудыг нарийвчлан судлах нь монгол хэлний хөгжлийн сүүлчийн мянга гаруй жилийн түүхийг баримжаалан тогтоох таатай боломж олгож байна.Мөн түүнчлэн монгол хэлний хөгжлийн харьцангуй эрт үеийн онцлог шинжийг зохих хэмжээгээр хадгалан үлдсэн хэл аялгуунуудын материалаас хэлний түүхэн хөгжлийн янз бүрийн үе шатны онцлогийг онцлогийг тусгасан олон чухал баримтыг олж болно.
Торуулан хэлбэл,бичгийн дурсгалуудад тэмдэглэгдэн үлдээгүй өдий төдий онцлог шинжүүдийг хэл аялгууны материалаас,амьд хэл аялгуунуудад хадгалагдан үлдээгүй олон сонирхолтой үзэгдлийг бичгийн дурсгалуудаас олж болох бөгөөд тэдгээр материал нь харилцан бие биеэ нөхөж,монгол хэлний хөгжлийн түүхийг нэхэн судлах боломжийг бидэнд олгож байна.Эдүгэ бидэнд тодорхой мэдэгдэж байгаа монгол хэлний хөгжлийн эрт үеийн онцлог шинжүүдийг цуваа цаг (dlaohrony)-ийн үүднээс авч үзвэл,монгол хэлний хөгжлийн түүхийг дөрвөн үндсэн үе шат болгон үелэх нь хамгийн тохиромжтой юм.
1. Өвөг монгол хэл
2. Эртний монгол хэл
3. Дундад үеийн монгол хэл
4. Орчин үеийн монгол хэл