Лекц №7
1920, 1930-аад оны хүүхдийн
уран
зохиолын
тойм
/дуу, шүлэг/
20, 30-аад
оны үед хүүхдэд зориулсан дуу шүлэг бас цөөнгүй гарчээ. Үүнд бид Д.Нацагдоржын “Пионерийн дуу” /1925/, “Пионерийн лагерь дээр” /1933/, “Хэнз хурга”, “Хоёр ишиг”, Ц.Дамдинсүрэнгийн “Пионерийн лагерь”, С.Буяннэмэхийн “Лагерь”, “Сургууль” зэрэг шүлэг зохиолыг оруулж болох юм. Судлаачдын үзсэнээр 1921 оноос хойшхи шинэ үеийн яруу найраг нь хувьсгалтай хамт буй болсон учир уянгын гэхээсээ дайчин уриалж дуудсан тал нь давуутай байсан явдал энэ үеийн яруу найргийн нэг онцлог мөн. Эл байдал хүүхдэд зориулсан яруу найрагт ч ялгаагүй тусгалаа олж шинэ тутам буй болсон багачуудын хөдөлгөөн болох пионерийн байгууллага хийгээд сургууль, пионерийн зуслан зэргийг магтан дуулах өсвөр үеийнхэнийг ирээдүйн сайн сайхан өөд уриалан дуудах чиг хандлага зонхилж байна.