Албан бичгийн
найруулга
Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан бичгийн хэл найруулга гэнэ. Албан бичгийн найруулгад албан байгууллага, иргэд хоорондын харилцаанд хэрэглэж байгаа тогтоол, зарлиг, тушаал, захирамж, албан даалгавар, удирдамж, протоколь, албан
тоот, төлөвлөгөө, тайлан, илтгэл, илтгэх хуудас, акт, гэрээ, тодорхойлолт, нот бичиг, мэдэгдэл, хууль дүрэм, заавар, өргөдөл, баримт зэргийн зохион байгуулалт- захирамжлал, гадаад харилцааны, хууль эрхийн, санхүүгийн баримт бичгийн хэл найруулга хамаарна.
Албан бичгийн найруулгад хамаарах эдгээр
баримт бичгүүд өөр өөрийн бүтэц, бичлэг, хэмжээгээрээ ялгаатай боловч найруулгад баримтлах нийтлэг шинж
нь адил билээ. Албан бичгийн хэл найруулга нь цэвэр загварт шинжиэй учраас
утгазохиолын бичгийн хэлний хэм хэмжээг хамгийн чинд баримтлах ёстой байдаг.
Албан бичгийн хэл найруулга бичгийн
найруулгад багтах бөгөөд үүрэг, зорилго, онцлог, үгсийн сангийн бүрэлдэхүүн, загвар зэргээрээ бусад бичгийн найруулгаас өөр. Тухайлбал, албан бичгийн загвар гэхэд л төрөл төрлөөрөө хоорондоо ялгаатай.
Монголчууд албан баримт бичиг үйлдэж, хөтлөх эртний нарийн уламжлалтай байв. Өөрөөр хэлбэл, албан бичгийн найруулгыг найруулгын болон, алдаа мадаггүй нягт нямбай бичих зарчим бүр эртнээс л хатуу баримтлагдаж ирсэн байна. Тэр
ч байтугай албан бичгий үг үсэг ташаарах, орхиж гээх, утга
санааг гаргах, тамга тэмдэг буруу дарах зэрэг алдаа гаргавал бичээчид хатуу
шийтгэл оноодог байсан байна.
Албан бичгийн найруулгад дараах шаардлага
тавигдана:
1.
Маш ойлгомжтой, энгийн тодорхой байх.
2.
Албан бичгийн төрөл тус бүрийн тогтсон хэлбэр загварыг баримталж бичих.
3.
Доторх агуулга нь үнэн зөв, албан бичгийн үйлдсэн хүний нэр хаяг, бичсэн он, сар өдөр тодорхой үнэн зөв байх.
4.
Ёгт, хошиг шог, егөөдсөн гэх мэт шилжсэн утгатай үг, далд утга
хэрэглэдэггүй. Учир нь энэ нь албан бичгийн найруулгын туйлын ойлгомжтой байх гэдэг шаардлагатай холбоотой.
5.
Уран сайхны янз бүрийн арга зэрэг чөлөөт найруулгыг хэрэглэдэггүй.
Албан бичгийн хэрэглэх хүрээ, хэлбэр, загвар, үүрэг, зорилгоос хамааран үгсийн сангийн бүрэлдүүлбэр нь бусд найруулгаас ихээхэн өвөрмөц байдаг. Энэ онцлогийг дараах есөн зүйлээр тодруулъя.
1.
Товч тодорхой бичих шаардлагын улмаас
хэлний хэмнэлийн зарчмыг чихалчилж, чимэг, тодотгол үг бага хэрэглэнэ.
2.
Албан бичгийн төрөл зүйлүүдэд тус тус орж
хэвшсэн цөөн хэдэн үгийг заавал хэрэглэнэ. Тухайлбал, тушаал,
тогтоол, захирамжид ордог үгс, баримтад ордог үгс, өргөдөл болон тайлан, хурлын тэмдэглэл
зэрэгт ордог үгс гээд тус бүр өөр юм.
3.
Харилцаж байгаа байгууллагын онцлог,
албан бичигт юуны тухай бичиж байгаа зэргээс хамаарч мэргэжлийн үг хэллэг ихээхэн хэрэглэгдэнэ. Жишээ нь: санхүүгийн тайлан тэнцэл, эмнэлгийн өвчний түүх, оношлогоо дүгнэлт, эмийн жор, гэх мэт цөм өөрийн үг хэллэг, хэв загвартайгбид мэднэ.
4.
Албан бичгийн найруулгад албархаг үг, хүндэтгэлийн үг, хүсэмжилсэн эсвэл зөвшөөрсөн, татгалзсан зэрэг үг хэллэгүүд их хэрэглэгдэнэ. Жишээ нь: -х зорилгоор, үүнээс уламжлан, энэ мэт байдлаас үзвэл, үүний тул өргөн барив, тушаахын учир гэх мэт.
5.
Албан бичгийн хэл найруулгад утга бүрхэг, эргэлзээтэй,
салаа утга гарахаас болгоомжилж, үгийг шууд утгаар бичиж найруулна.
6.
Этгээд, бүдүүлэг үг хэллэг, нутгийн аялга үг, хуучин үг хэллэг хэрэглэдэггүй. Харин нэртомьёо, шинэ үг хэллэгийг шаардлагатай гэж үзвэл тодорхой хязгаартай хэрэглэх ба тайлбар зүүлт хийх ёстой.
7.
Албан бичгийн найруулгад хар яриа
ордоггүй.
8.
Найруулга дундын гэж нэрлэгддэг нийтийн
түгээмэл үг хэллэгийг чухалчилж, бүхэнд ойлгомжтой байлгах талыг эрхэм болгодог.
9.
Албан бичгийн найруулгад хүний сэтгэл хөдлөлийн өнгө аяс төдий л тусдаггүй. Харин уриа лоозон, тунхаглал, мэдэгдэл, эсэргүүцлийн нот бичиг зэрэг зоригжуулсан, жигшин буруушаасан, зэмлэсэн, няцааж эсэргүүцсэн зэрэг аяс хэмжээгээр тусаж болдог.
10.
Албан бичгийн найруулгын нэг онцлог бол
идэвхтэй үгсийг л хэрэглэх бөгөөд мөн нэг хэвшмэл үгийн давтамжийн тоо олон байдагонцлогтой. Үүгээрээ уран зохиол болон
сонин нийтлэлийн найруулгаас эрч ялгардаг.
Албан бичгийн
найруулга нь утга зохиолын хэлэнд хамаарах тул утга зохиолын дөрвөн хэм хэмжээг чанд баримтална. Энэ нь:
·
Зөв дуудахзүйн хэм хэмжээ
·
Зөв бичихзүйн хэм хэмжээ
·
Хэлзүйн хэм хэмжээ
·
Үгийн сангийн хэм хэмжээ
Албан бичгийн найруулгын үгийн сангийн онцлог: Албан бичгийн
найруулгад дээрх үндсэн онцлогоос гадна үгийн сан, үгзүйн
Сонин нийтллийн
найруулга нь бусад төрлийн найруулгаас ихэхэн онцлогтой бөгөөд хамгийн энгийн, ойлгоход хялбар, цөөн үгээр өргөн агуулга гарагасан байвал зохино. Нийтлэлийн хл найруулгад сонин, нийгм улс төрийн сэтгүүл, радио телевизийн нэвтрүүлэг баримтат кино болон аудио видио бичлэгүүдийн тайлбар сэлт, хурал
чуулган, баяр ёслолын үйл ажиллагаанд хэлэх үгийн хэл найруулга багтана. Сонин хэвлэл нь олон нийтийн мэдээллийн чухал хэрэгсэл болох тул цаг үеийн уур амьсгал, үзэл баримтлал их хэмжээгээр туссан учир